Шадар сайд асан М.Энхсайханыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр хорих ангид өчигдөр орой саатуулжээ. Тэрээр жилийн өмнө Монголд эргэн ирсэн юм.
Түүнийг Авлигатай тэмцэх газраас Тавантолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг боловсруулах явцад бусдад хууль бус давуу байдал олгосон байж болзошгүй хэрэгт энэ сарын 20-ны өдрөөс сэжигтнээр баривчилжээ.
2018 оны тавдугаар сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Монгол Улсаас Шведийн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Энхсайхан, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баяр нарыг эгүүлэн татах тухай санал хураалт явуулахад УИХ-ын гишүүдийн олонх нь эгүүлэн татахыг дэмжсэн.