2030 он гэхэд олон улсын хэмжээнд нийт жуулчдын тоо 1.8 тэрбум хүрэх тооцооллыг Дэлхийн аялал, жуулчлалын байгууллагаас гаргасан байна. Харин Монгол Улсын тухайд оны эхний улиралд улсын хилээр орж ирсэн гадаадын зорчигчдын 85.1 хувь нь буюу 75.4 мянга нь аялал, жуулчлалын зорилготой байсан гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 6.9 хувиар өссөн байна. Аялал, жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд гаднын жуулчдыг илүү тав тухтай байлгах, валютын урсгалыг дотооддоо үлдээх чиглэлд хамтран ажиллах хандлагатай байгаа талаар “Nomadic Expeditions” компани мэдээллээ. Тус компани жилдээ 1000 орчим гаднын жуулчдад үйлчилгээ үзүүлдэг байна. Монголд анх удаа бүргэдтэй ан хийх, палеонтологи болон археологийн судлаачдыг дагалдах аяллуудыг санаачилсан байна. Ийм төрлийн аялалд адал явдал хайсан, өвөрмөц аялал сонирхдог гаднын жуулчид ихээр хамрагддаг байна.
“Nomadic Expeditions” компанийн охин компани болох "Гурван тэмээт" жуулчны баазыг “Forbes” сэтгүүл "Монголын өргөн уудам говь дахь тансаг гэрүүд" хэмээх нийтлэлдээ онцолсон юм. Тус баазад нийт 50 гэр байгаагаас 25 нь люкс тохижилттой юм байна. Мөн байгальд ээлтэй үйл ажиллагаа буюу хуванцар хэрэглээг халсан гэдгээрээ онцлогтой талаар тус компаниас мэдээлж байсан юм.
Харин Хөвсгөлд байрлах “Агартa резорт” нь япон халуун саун алжаал тайлах үйлчилгээ үзүүлдэг. Мөн жаз бар, нуурын эрэг дээрх оройн зоог зэрэг тансаг зэрэглэлийн үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Үүнээс гадна усан болон, мото аяллуудыг зохион байгуулдаг. Нэмэлтээр хүүхдийн цэцэрлэг, талбайн теннисний хичээл, элсэн эрэг дээр наранд биеэ шарах, загасчлах зэрэг үйлчилгээнүүдийг санал болгодог байна.
Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг Орхон голын эрэг дээр байрлах “Asa Land Resort” жуулчны бааз энэ онд баазаа бүрэн шинэчлэх төслийн ажлыг эхлүүлсэн байна. Тус резорт нь хүннү загварын монгол гэр, модон байшинд нэг ээлждээ 200 орчим хүн хүлээн авах хүчин чадалтай. Амралт зугаалгын улирал буюу 6-10 саруудад амрагчид хүлээн авдаг байна.
Н.Болор-Эрдэнэ