Дэлхийн хэмжээнд хувийн хөрөнгийн өсөлт 2018 онд зогсох чиглэлд орсон байна. 2017 онд 7.5 хувиар өсөж байсан үзүүлэлт 2018 онд 1.6 хувь болж буурчээ.
Олон улсын “Boston Consulting Group”-ийн явуулсан судалгааны дүнд дэлхийн хэмжээнд хувийн хөрөнгийн хэмжээ өнгөрсөн жилд сүүлийн таван жилийн хамгийн бага хурдаар өссөн байна. Үүнд ам.долларын ханш эргээд өссөн, мөн хөрөнгийн үнэлгээ өнгөрсөн онд 1.6 хувиар буурсан нь нөлөөлсөн гэж судлаачид тайлбарлажээ. Хэдий тийм боловч олон улсад хувийн хөрөнгийн хэмжээ 206 их наяд ам.доллар буюу өндөр хэвээр байгааг“Boston Consulting Group” онцолсон байна.
Хэдийгээр нэгдсэн дүнгээр өсөлт буурсан ч зарим бүсийн өсөлт өндөр байна. Тухайлбал, Африк, Азид хувийн хөрөнгийн хэмжээ 8.9, 7.1 хувиар тус тус өсжээ. Харин баруун Европынх 0.6 хувь, Хойд Америкийнх 0.4 хувь буюу өсөлт харьцангуй доогуур байна. Цаашлаад Азид хувийн хөрөнгийн хэмжээ 2023 онд 28 их наяд ам.доллар хүрнэ гэсэн тооцоотой байна. Ингэснээр 53 их наяд ам.доллар хүрнэ гэж таамаглаж байгаа баруун Европыг ардаа орхино гэсэн үг юм.
Үүнээс гадна “Boston Consulting Group” оффшорт хадгалсан хөрөнгийн дүнг танилцууллаа. Хөрөнгөтнүүд ойролцоогоор 8.7 их наяд ам.долларыг оффшорт байршуулсан гэж “Boston Consulting Group”-ийн шинжээчид тооцоолсон байна. Энэ нь сүүлийн таван жилд дээрх үзүүлэлт жилд таван хувиар нэмэгдсэн дүн болж байгаа аж.
Түүнчлэн ирэх таван жилд оффшор хөрөнгийн ойролцоогоор гуравны нэг нь БНХАУ-ыг чиглэх тооцоо гарчээ. Ингэхдээ үүний дийлэнх нь Хонгконг, Сингапурт төвлөрөх төлөвтэй байна. Түүнчлэн АНУ, Арабын Нэгдсэн Эмират улс нь хамгийн өндөр хурдаар санхүүгийн оффшор бүс болон өсөх магадлалтай байгаа юм байна.
Олон улсад саятнуудын тоо ч өссөөр байна. Энэ дүн өнгөрсөн онд 2.1 хувиар өсөж, 22.1 саяд хүрчээ. 2023 он гэхэд энэ үзүүлэлт 27.6 сая болно гэж “Boston Consulting Group” тооцоолж байна. Үүний дотор насанд хүрсэн саятнуудын хүн амд эзлэх хувиар Швейцар тэргүүлж байгаа бол АНУ удаалж байна.
Н.Номин-Эрдэнэ