Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний портал “Бид Чадна” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Отгонтуяатай ярилцлаа.
Тэрээр өнөөгийн нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусадтай л адил хөдөлмөрлөх чадвартай гэдгээ харуулж буй нэгэн.
“Бид Чадна” байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангах, ажлын байртай болоход нь туслах, тэдэнд хандах нийгмийн, тэр дундаа залуусын хандлагыг өөрчлөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.
"ХӨТӨЛБӨРӨӨ ХЭРЭГЖҮҮЛСНИЙ ДАРАА САЙН ДУРЫН АЖИЛ ХИЙСЭН ГЭСЭН СЕРТИФИКАТ АВДАГ"
-Та “Бид чадна” хэмээх оюутан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ хөтөлбөрийн талаар дэлгэрүүлбэл?
-Энэ бол их дээд сургуулийн оюутнуудын дунд зарладаг “Бид чадна” хэмээх сайн дурын хөтөлбөр юм. Анх 2012 онд манайх bidchadna.mn хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний порталыг байгуулаад оюутан залуустай хамтран мэдээ, мэдээлэл оруулдаг байсан. Гэвч энэ нь зар сурталчилгаа байхгүйгээс болж төдийлөн амжилт олоогүй тул бид энэхүү “Бид чадна” хөтөлбөрийг гурван жилийн өмнөөс хэрэгжүүлэхээр болсон. Тус хөтөлбөр нь залуус өөрсдөө санаачлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн сайн дурын ажил эрхэлж, тэдэнд тусалж, нийгмийн хандлагыг өөрчлөх ажил эрхэлдгээрээ онцлог юм.
Бид нэг ээлжид 25 оюутныг онлайнаар бүртгэж авдаг ба тэдгээр хүүхдүүд 5-6 хүнтэй баг бүрдүүлэн сайн дураар ажилладаг. Бид долоо хоног бүр уулзаж хөтөлбөрийнхөө тухай хэлэлцэж, сургалт зохион байгуулдаг.
Энэ нь эргээд тухайн хүүхдүүдэд багаар ажиллах чадвар суулгаж, мөн тэдний ирээдүйн сурах, ажиллахад тус болохуйц мэдлэгтэй болгодог юм. Баг бүр аутизм, харааны бэрхшээл, даун зэрэг өөр өөр чиглэлээр хөтөлбөрөө хэрэгжүүлдэг бөгөөд тэдэнд ажлаа хэрэгжүүлэхэд нь туслах гарааны мөнгө олгодог. Багийн гишүүд бүр төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлсний дараа сайн дурын ажил хийсэн гэсэн сертификат авдаг.
-Гарааны мөнгийг хаанаас гаргадаг вэ? Нэг багт хэчнээн төгрөг өгдөг юм бэ?
-Санхүүжүүлэгч, хандивын байгууллагууд бий. Өнгөрсөн хугацаанд гэхэд MCS Coca Cola болон Америкийн элчин сайдын яам дэмжин ажилласан. Нэг багт чиглэсэн ажлаа эхлүүлэхэд нь тусламж болгож 400-500 мянган төгрөгийг өгдөг гэсэн үг.
-Хөтөлбөр ямар хугацаанд хэрэгждэг юм бэ? Хэчнээн баг, оюутныг дэмжин ажилласан бэ?
-Нэг баг нэг хөтөлбөрийг дөрвөн сарын турш хэрэгжүүлдэг. Одоогоор хоёр жилийн хугацаанд нийт 125 хүүхдээс бүрдэх 18 баг өөр хоорондоо адилгүй бичил төслийг хэрэгжүүлээд байна.
-Хүүхдүүдийг хэрхэн шалгаруулж авдаг вэ?
-Бид ямар ч сургууль, мэргэжлийн чиглэл харгалзахгүй сайн дурын ажил хийе, бусдад тусалъя гэсэн хүсэл, сонирхолтой хүүхдүүдийг хүлээн авдаг. Зарим нь зөвхөн сайн дурын ажил хийе гэхээсээ илүү багаараа хамтран ажиллах чадвартай болж, сургалтад хамрагдах, найз нөхөдтэй болох сонирхлоор ч орж ирдэг.
-Уг хөтөлбөрийг ямар хугацаанд үргэлжлүүлэн хэрэгжүүлэх вэ?
-Манайх энэ жилээс холбоо болж шинэчлэгдэнэ. Урьд нь төсөл хэрэгжүүлж сертификат аван төгссөн хүүхдүүдтэй ирэх наймдугаар сараас уулзан холбоо байгуулж хэрхэн ажиллах талаар хэлэлцэнэ.
"БНСУ-ААС 30 САЯ ТӨГРӨГӨӨР АВСАН ДУУТ ДОХИОГ МОНГОЛДОО 320 МЯНГААР ХИЙСЭН"
-Яг одоо хөтөлбөр хэрэгжиж байгаа юу?
-Өнгөрсөн долоо хоногт нэг төсөл хаалтаа хийлээ. Дараагийн хөтөлбөрийг ирэх намраас хэрэгжүүлнэ.
-Өөр байгууллагуудтай хамтран ажиллах төлөвлөгөө бий юу?
-Бидэнд төсөв, санхүүжилт хамгийн их хэрэгцээтэй байдаг. Тиймээс тусламжийн, хандивын байгууллагуудад хандах бодолтой байгаа. Мөн Америкийн “Peace Corps” байгууллагаас зөвлөхүүд авъя гэсэн төлөвлөгөө байна. Чадвал бие даасан холбоо байгуулмаар байна.
-Төсөл хэрэгжүүлсэн багуудын хийсэн ажлаас дурдвал?
-Хоёр жилийн өмнө хамгийн эхний төслийг “Үзээд алдах уу?” гэдэг баг "Шар айраг" хамтлагийн дуучин Ганхүүтэй хамтран хэрэгжүүлж байв. Та санаж байгаа бол Ганхүү тэргэнцэр дээр суугаад банк, худалдааны төв, кино театр зэргээр орж явдаг таван цуврал видео хийж байлаа.
Бидний бүх ажил сайн дурынх
Мөн “Гэрлэн дохио” гэдэг баг харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан дуут гэрлэн дохио хийж байв. Уг дуут гэрлэн дохио нь Монголд Хараагүйчүүдийн үндэсний төвийн урд ганц байсан ба БНСУ-аас 30 гаруй сая төгрөгийн зардлаар авчирсан байсан. Харин түүнийг нь манай залуус ердөө 320 мянган төгрөгөөр Монголдоо бүтээсэн. Тэд ийнхүү дуут гэрлэн дохио бүтээсний дараа Улсын их дэлгүүр зэрэг зарим газарт шинээр бий болсон. Энэ бол тэдний ажил нийгэмд нөлөөлж буйн илрэл.
-Долоо хоног бүр сургалт зохион байгуулдаг гэсэн хаана болдог вэ?
-"Арт галерей", Америкийн элчингийн соёл мэдээллийн төв зэрэг дандаа л сайн дурын, үнэгүй газруудаар зохиодог. Сургалтыг ч мөн сайн дурын хүмүүс ирж хийдэг. Ер нь бол бүх ажил сайн дурынх. Гэхдээ бид хэдий ийм ажил хийж байлаа ч үр өгөөж бага. Учир нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгох нийгмийн хандлага маш сул.
-Ирээдүйд өөр ямар ажил хийхээр төлөвлөж байна?
-Швейцарын бүжиг дэглээч, мэргэжлийн бүжигчидтэй хамтарсан тоглолт хийх төлөвлөгөөтэй байна. Хэрэв гэрээгээ хийгээд бүтчихвэл ирэх аравдугаар сараас болох байх.
-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа.
-Баярлалаа.