Урин дулааны цаг учраас нийслэлд бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал дээр анхаарч эрсдлийг бууруулах үнэлэлт дүгнэлт хийхгүй байгаагаас хүний алтан амь эрсдэх, хөдөлмөрийн чадвараа алдах эрсдэл үүрч байна. Тиймээс аж ахуйн нэгжийн удирдлагууд албан тушаалтад даатгах бус өөрсдөө анхаарч ажиллах хэрэгтэй байгааг НМХГ-аас онцолж байна.
Хан-Уул дүүрэгт 85 тусгай зөвшөөрөлтэй газар байгаагаас нөхөн сэргээлт хийгээгүй 54 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох санал хүргүүлсэн
Мөн нийслэлд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байгаа газрууд нөхөн сэргээлт хийхгүй байна. Хан-Уул дүүрэгт 85 тусгай зөвшөөрөлтэй газар байгаагаас нөхөн сэргээлт хийгээгүй 54 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох санал хүргүүлсэн байна. Эдгээр нь 44 нь шүүхийн шатанд байгаа бөгөөд 21 нь эвлэрлийн гэрээ байгуулсан ч дахиад л нөхөн сэргээлт хийгээгүй. Тиймээс өнөөдрөөс Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжид цагдаагийн байгууллага, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар хамтран шалгалт явуулах юм байна.
Цаашид тавьсан шаардлага биелүүлээгүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлуулахаар дахин хандана гэдгийг НМХГ-аас мэдээллээ.