Ерөнхий боловсролын сургуулийн “Цөм” хөтөлбөрийн хэрэгжилтийн нөхцөл байдлын нэгдсэн судалгааг энэ жил Боловсролын хүрээлэнгээс дээрх судалгаанд үндэслэн ирэх жилийн “Цөм” хөтөлбөрийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцсэн юм. “Цөм” хөтөлбөрийн шинэчлэлийн талаар тус хүрээлэнгийн захирал П.Лхагвасүрэнгээс тодрууллаа.
-“Цөм” хөтөлбөрийн шинэчлэл, өөрчлөлтийн хүрээнд сурах бичиг жил бүр өөрчлөгдөж байна гэж олон нийт шүүмжилдэг. Ирэх хичээлийн жилд сурах бичгүүдэд өөрчлөлт орох уу?
-Бидний зүгээс сурах бичигт өөрчлөлт оруулахгүй гэдэг бодлого баримталж байгаа. Гэхдээ агуулгын шинэчлэлтэй уялдуулж тодорхой хэмжээний өөрчлөлтийг хийнэ. Энэ нь шинэ сурах бичиг хэвлэнэ гэсэн үг биш. Харин үндсэн сурах бичиг дээрээ багахан хэмжээний нэмэлт өөрчлөлт хийх юм. Тиймээс бид нөхөн хангалтын сурах бичиг болон түрээсийн хэлбэрээр хэвлэгдэж буй сурах бичиг дээрээ шинэчлэл хийхээр төлөвлөж байна. Хэрэв энэ ажил амжихгүй бол өөрчлөлт орсон сурах бичгийг цахим хэлбэрээр Боловсролын хүрээлэнгийн цахим сайтад байршуулна.
-Цахим сурах бичгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-XXI зууныг мэдээллийн технологигүйгээр төсөөлөхийн аргагүй болсон. Тиймээс боловсролын агуулга, заах арга зүйг өөрчилж шинэчлэх хэрэгтэй. Бид эхний ээлжинд “Цөм” хөтөлбөрийн хүрээнд хийгдэх өөрчлөлт, сайжруулалтыг цахим орчинд тавина. Цахим сурах бичиг боловсруулах ажлыг манай хүрээлэнгийн эрдэмтэн судлаач, багш сурган хүмүүжүүлэгчид болон сурах бичиг зохиогчийн баг хамтран хичээлийн шинэ жилээс өмнө хийж гүйцэтгэнэ.
Ц.Мажиг