Буянт-Ухаа II хорооллын хоёрдугаар ээлжийн дэд бүтцийг түр “торгоожээ”

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
"Засгийн газрын мэдээ" сонин

2019-06-27 10:05 GMT+8

ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙН БАРИЛГЫН ДУЛААНЫГ НЭГДҮГЭЭР ЭЭЛЖЭЭСЭЭ ТАТЧИХААД БАЙГАА АЖ

Буянт-Ухаа II хорооллын хоёрдугаар ээлжийн 972 орон сууцны хороололд иргэдийг хэрхэн оруулах талаарх журам өнөөдрийг хүртэл гараагүй байна.

Нийгмийн зорилтод бүлгүүдэд тодорхой квот олгон, сугалаагаар шийдэх юм байна гэсэн ерөнхий мэдээлэлтэй иргэд өдөр бүр НОСК-ийн хаалгыг татаж, үүдийг нь манаж сууна. Төлөвлөсөн хугацаанаасаа хэдэнтээ хойшилсны эцэст ирэх сард, бүр тодруулбал наадмын өмнө иргэдийг байранд оруулах сураг дуулдсан тус хороололд шийдэгдээгүй асуудлууд олон байгаа аж. Албан бус эх сурвалжийн хэлснээр Буянт-Ухаа II хорооллын хоёрдугаар ээлжийн байрнуудын дулааны асуудал бүрэн шийдэгдээгүй юм байна. Төрөөс тус хорооллын газар, дэд бүтэц, зураг төслийн ажлыг нь шийдэх үүрэг хүлээж, хувийн компаниудаар барилгыг бариулсан.

Энэ асуудлыг тодруулахаар албаны хэд хэдэн газар луу холбогдсон ч мэдээлэл өгөх хүн олдсонгүй.

Гэвч төр өөрийн үүргээ түр торгоох байдлаар шийдвэрлэснийг эх сурвалж хэлсэн юм. Бүр тодруулбал хоёрдугаар ээлжийн барилгын дулааныг нэгдүгээр ээлжээсээ татчихаад байгаа аж. Хэрэв асуудлыг ингэж шийдсэн бол горыг нь намраас оршин суугчид амсана. Цаг агаар хүйтрээд ирэхээр 1500 айлын ус дулааныг хангаж байсан дэд бүтэц нь дахин 972 айлд хэвийн халаалт өгч чадах уу гэдэг асуудал урган гарч ирж байна. 

Энэ асуудлыг тодруулахаар албаны хэд хэдэн газар луу холбогдсон ч мэдээлэл өгөх хүн олдсонгүй. НОСК “Тус хорооллын барилгуудыг албан ёсоор манай байгууллага хүлээж аваагүй. Тиймээс манайхаас ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй. Дэд бүтцийн талаар ТОСК, эсвэл БХБЯ-наас тодруулсан нь зөв байх. Манайх бэлэн болсон барилга л хүлээж авах ёстой” гэв.

  • Иргэд өдөр бүр НОСК-ийн хаалгыг татаж, үүдийг нь манаж сууна.
  • Албан бус эх сурвалжийн хэлснээр Буянт-Ухаа II хорооллын хоёрдугаар ээлжийн байрнуудын дулааны асуудал бүрэн шийдэгдээгүй юм байна.
  • Цаг агаар хүйтрээд ирэхээр 1500 айлын ус дулааныг хангаж байсан дэд бүтэц нь дахин 972 айлд хэвийн халаалт өгч чадах уу. 

Харин ТОСК “Энэ талаар БХБЯ болон Хөгжлийн банкнаас асуу. Одоо манай байгууллагад хамааралгүй болсон. Хөрөнгө оруулагч нь Хөгжлийн банк” хэмээн толгой сэгсрэв. Гэвч салбарын яам нь яг энэ асуудлаар мэдээлэл өгч чадахгүй, “мөрөө хавчив”. “Хариуцсан хүмүүс нь томилолтоор явсан. Одоогоор мэдээлэл өгөх хүн байхгүй байна” хэмээн, ам тагласан юм. Эндээс харахад албан бус эх сурвалжийн мэдээлэл үнэн бололтой. 

Г.Санжааханд

 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 536 санал өгсөн байна.

Дээшээ