Хотын захиргааны шинэ цогцолборыг инноваци, технологийн төв болгох санал гаргалаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Эрдэнэчимэг

2019-06-28 13:50 GMT+8

“Улаанбаатар эдийн засаг форум” өнөөдөр буюу зургадугаар сарын 28-нд “Блю Скай” зочид буудалд болно. 2015 оноос хойш жил бүр “Улаанбаатар хөрөнгө оруулалт” нэрийн дор зохион байгуулагдаж иржээ. Энэ жилийн хувьд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК, Улаанбаатар хотын Худалдааны танхим, “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежментийн компани” ХХК хамтран зохион байгуулж байгаа юм.

Хугацаагаар эрэмбэлж харах :
12:40 2019-06-28

Хотын дарга С.Амарсайхан хурлыг нээн үг хэллээ. Дараа нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар үг хэлж, Улаанбаатар манай нийгэм, эдийн засгийн гол нүүр царай болдгийг  онцлов. Тэрээр цааш нь "Хөгжил хүн төвтэй байх ёстой. Өмнөх хорин жилийн мөлхөө байдлыг өөрчлөх шаардлага тулгарлаа. Иргэд нийслэлийн өнгө төрх өөрчлөгдөнө гэдэгт эргэлзэж байна. Хотын бүтээн байгуулалтад гадаадын хөрөнгө оруулалт  агаар мэт хэрэгтэй багаааг бид мэднэ. Гэвч хуулийн орчин хангалтгүй байна. Хүн амын өсөлтийг дагаад нийслэлийн эдийн засаг ч хүрээгээ тэлсэн. Уул уурхайн салбарт одоо 6 тэрбум ам.долларын хөрөнгө эргэлдэж байна. Энэ дүнг 20 тэрбум амдоллар болгон өсгөхөөр ажиллаж байна. Гэвч популизм ажилд ихээхэн саад болдог. Уг нь уул уурхайд оруулж буй хөрөнгө оруулалт Улаанбаатарт орж байна гэж ойлгох нь зөв. Бүгд хамтдаа шинэ Улаанбаатарыг бүтээхийн төлөө ажилллая"  гэж үгээ төгсгөв. 

ЯАРМАГ ХОТЫН ШИНЭ ТӨВ БОЛНО

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биэнна Транкман 2030 он гэхэд Улаанбаатар хот тээврийн систем нь бүрдсэн, өндөр технологийн хот болно гэж төсөөлж байгаагаа илэрхийлэв. НҮБ-аас дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилтууд 2030-д хүрэхэд дэлхий даяар нийт 5-7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн судалгаа гарчээ. Үүний дийлэнхийг хувийн хэвшил гаргана. Байгаль орчинд ээлтэй технологи үйлчилгээнд хөрөнгө оруулсан бизнесүүд тогтвортой өсөлттэй байна. Эндээс хариуцлагатай бизнес ямар чухал болох нь харагдаж байна. Улаанбаатарын хувьд хөрөнгө оруулалтын өмнөх саад тотгорыг бууруулах шаардлагатай. Бид хотын удирдлагуудтай 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зураглалыг хамтран боловсруулж байна. 

С.Амарсайхан Яармаг хотын шинэ төв болно. Энд дэд төв байгуулна. Эдийн засгийн чөлөөт бүс бий болгоно. Дэнжийн мянгаас хотын төв рүү шууд ордог болно. Метро одоогоор зардал өндөр, цаг их шаардана. Иймд Sky way буюу хурдан галт тэрэг барих тохиолдолд хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтраад 6 сарын дотор барих боломжтой. Таван шараас Амгалан хүртэл 15 км урт зам тавина гэдгийг илтгэлдээ онцоллоо. 

ЗАЛУУ ХОТ ЯМАР БАЙХ ВЭ? 

ОРОН СУУЦНЫ ХЭРЭГЛЭЭ ӨНДӨР БАЙГАА НЬ МӨН Л ЗАЛУУ ХОТ БАЙГААТАЙ ХОЛБООТОЙ

Энэ сэдвээр хийсэн хэлэлцүүлгийг нийслэлийн Инноваци, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч М.Халиунбат хөтлөв. Тэрээр эхлээд товч илтгэл танилцуулж, нийслэлийг яагаад залуу хот гэж үзэж байгаагаа танилцуулав. Нийслэлийн  хүн амын дийлэнх нь 38 хүртэл насныхан байна. 54 мянган хүүхдийг өглөө бүр сургууль руу нь зөөдөг. 1.2 сая нь өдөр бүр авто замын хөдөлгөөнд оролцдог. Тэдний ердөө 300 мянга нь нийтийн тэээр хэрэглэж байна. Орон сууцны хэрэглээ өндөр байгаа нь мөн л залуу хот байгаатай холбоотой. Нөгөө талаас нь харвал энэ бол боломж юм. Залуусынхаа хөгжлийн индексээр бид 49 дүгээрт байна. 22 хүртэл насныхан буюу Зэд (Z generation) үеийнхэн нийслэлийн хүн амын 42 хувийг эзэлж байна. Хот гэхээр зам биш, хүний тухай асуудал юм. Орчин цагийн залуус фитнест дуртай, гүйх, аялах сонирхолтой. Орон сууц худалдан авахаас илүүтэй түрээслэх зорилготой. Ойрын арван жилд тэд гэрлэнэ. Тэдний амьдралын хэв маягт тулгуурлан хотоо төлөвлөх шаардлагатай. Өөрийгөө хөгжүүлдэг, мэдээллийг хаанаас ч авдаг гэх мэт давуу тал манай залууст бий. Старт апад их дуртай. Дэлхий нийтээрээ ийм хандлага түгээмэл байна. Гэвч Компанид тогтвортой ажиллах хүн улам ховор болно. Ажлын байр нь сонирхолтой, зугаатай байж л тэднийг авч үлдэнэ. Тэд хүний компанид ажиллахаас илүүүтэй өөрсдөө бизнесээ эхлүүлэх зорилого өвөртөлдөг гэв. 

ОЙРЫН ХУГАЦААНД 10 МЯНГАН МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭРГЭЖИЛТЭН БЭЛДЭНЭ

Боловсролын салбарын тухайд эрэлт нийлүүлэлт ихээхэн зөрсөн. Иймд залуучуудын 50 хувь нь ажилгүй байна. Хамгийн бага ур чадвар шаарддаг ажил болох таксины жолоочийн ажлыг сонгодог. Бэлгийн замын халдварыг залуучууд л авч байна. Ажилгүйчүүдийн дунд залуу насныхан мөн зонхилдог. Эрч хүчтэй, чөлөөт сэтгэлгээтэй, сониуч эдгээр иргэдийг чиглүүлэх нь бидний үүрэг. Үүний тулд хувийн хэвшлийн дэмжлэг хэрэгтэй байна. Тэдэнд амьдрахад таатай орчин бий болгоё. Ойрын хугацаанд 10 мянган мэдээллийн технологийн мэргэжилтэн бэлдэнэ. Угаасаа математик суурь сайтай хүүхдүүд их. Мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэхэд ямар нэг дэд бүтэц бий болгох, хөрөнгө оруулалт хийх шаардлагагүй байдаг. Мэдээллийн технологиор цаашид бид экспорт хийж болно. Налайх дүүрэгт үйлдвэр инновацийн төв ашиглал ашиглалтад орлоо. Тэнд ажлын байр бий болсон. Улаанбаатар инновацийн хоёр дахь төвийг Баянхошуунд,  Дараа нь Баянзүрх дүүрэгт нээнэ. Яармагт барьж буй шинэ барилгад мөн ийм төв нээнэ гэсэн мэдэллийг өгсөн юм. 

Сант сургуулийн захиарл З.Энхмөнх, байгаль орчны мэргэжилтэн Э.Золзаяа, NCP компанийн гүйцэтгэх захирал Б.Дөлгөөн, Steppe компанийг үүсгэн байгуулагч Б.Гэрэлмаа нар эхний хэлэлцүүлэгт оролцлоо. Эдгээр залуус салбар бүр шинэ төслүүдээ амжилттай хэрэгжүүлж яваа юм байна. 

 

09:41 2019-06-28

09:40 2019-06-28

“Улаанбаатар эдийн засаг форум” “Блю Скай” зочид буудалд эхэллээ. 

Уг форум 2015 оноос хойш жил бүр “Улаанбаатар хөрөнгө оруулалт” нэрийн дор зохион байгуулагдаж иржээ. Энэ жилийн хувьд Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, “Улаанбаатар хөгжлийн корпораци” ХК, Улаанбаатар хотын Худалдааны танхим, “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежментийн компани” ХХК хамтран зохион байгуулж байгаа юм. 

Энэ жилийн форумын онцлог нь нийслэлийн харьяа байгууллагуудын хийсэн хотын нийгэм, эдийн засгийн судалгаа, тооцооллын үн дүнг олон нийтэд анх удаагаа нээлттэй танилцуулна. Түүнчлэн эрдэм шинжилгээний байгууллагуудаас хийсэн шинжлэх ухааны үндэслэлтэй тооцоо судалгаанд суурилсан, нийгмийн өндөр үр өгөөж бүхий төслүүдийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн эдийн засгийн үр өгөөжтэй, бизнесийн харилцан ашигтай хамтын ажиллагааны зарчимаар хэрэгжүүлэх боломжийг танилцуулах зорилгоор илтгэл болон хэлэлцүүлэг гэсэн үндсэн хоёр хэсэгт хуваан “Залуусын хот”, “Хотын хөдөлгөөн, тээврийн шинэчлэл”, “Хотын хэрэглээ”, “Хотын эдийн засаг” гэсэн дөрвөн сэдвийн хүрээнд зохион байгуулах юм. 

Мөн хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагуудын төслүүдийн танилцуулга, хамтын ажиллагааны хэлбэр, нөөц боломжуудын талаар хэлэлцэж, үзэсгэлэн зохион байгуулах аж. Тус форумд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөгчид оролцоно.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 263 санал өгсөн байна.

Дээшээ