Мах, махан бүтээгдэхүүн нь Монголчуудын салшгүй хэрэглээ юм. Тэгвэл сүүлийн үед энэ төрлийн бүтээгдэхүүний талаар иргэдээс ирэх гомдол ихэссэн байна. Мэргэжлийн хяналтын газраас нийслэлийн хэмжээнд мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг 126 аж ахуйн нэгж, 16 иргэдийн үйлдвэрийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт шалгалт хийж авсан арга хэмжээний талаар тайланг танилцууллаа.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч Л.Баясгалан “Гэнэтийн төлөвлөгөөт шалгалтыг хийхээс өмнө эрсдэлийн үнэлгээг тогтоон, их дунд эрсдэлтэй байгууллагыг сонгодог. Шалгалт хийхийн тулд удирдамж батлуулаад тав хоногийн өмнө тухайн аж ахуйн нэгжид гэнэтийн шалгалт хийхээ мэдэгдэх хэрэгтэй” гэх заалт төрийн хяналт шалгалтын тухай хуулинд байдаг тул мэдэгдэлгүйгээр шууд шалгалтыг зохион байгуулах боломжгүй гэлээ.
1234 ЗӨРЧИЛ ИЛЭРСНЭЭС 64,7 ХУВИЙГ НЬ АРИЛГУУЛСАН
- Хүнс, мал эмнэлэг, эрүүл ахуй
- Газрын харилцаа, байгаль орчны хяналт
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр хийсэн шалгалтад нийт 1234 зөрчил илэрч 82 сая төгрөгийн торгууль тогтоожээ. Үүний 799 буюу 64,7 хувийг арилгуулж, хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулд 133 ААН, иргэнд улсын байцаагчийн 1002 заалт бүхий хугацаатай албан шаардлагыг 55 эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлсэн байна.
Шалгалтад хамрагдсан байгууллагын 93 хувь нь үйлдвэрлэл эрхэлж байгаа газартаа хяналт, шинжилгээ хийх лабораторигүй байжээ. Энэ нь тухайн байгууллагын дотоод хяналт сул байгаатай холбоотой. “Асуудлыг шийдэхгүй байх нь үйлдвэрлэл эрхэлж байгаа байгууллагуудад, хамгийн гол нь бүтээгдэхүүнийг худалдан авч байгаа иргэдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг тул зөрчлөө арилгахгүй байх аваас цаашдаа цагдаагийн байгууллагад хандаж хэрэг үүсгэнэ” гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун аж ахуйн нэгжийн төлөөллүүдэд сануулсан юм.
Мэргэжлийн хяналтын газраас төлөвлөгөөт шалгалт хийхээс гадна салбарын, байгууллагын, үзүүлэх сургалтыг зохион байгуулдаг. Тухайн сургалтаар мэргэжлийн байгууллагынхан аж ахуйн нэгж болон хувь хүнд ямар шалгалт хийсэн, чанар стандартын ямар шаардлагыг хангасан байх хэрэгтэй байдаг, үүнээс зөрчил гаргавал авах арга хэмжээ зэргийн талаар мэдээлдэг юм.
СХД-ийн ахлах байцаагч А.Бат-Эрдэнэ “Манай дүүрэгт нийт 32 үйлдвэрт шалгалт хийхээс 16-д нь хяналт шалгалт хийсэн. Үүнээс үйл ажиллагааг нь хаасан үйлдвэр байгаагүй ч дээрх төрлийн зөрчлүүд илэрсэн” гэлээ.
Б.Энхжаргал