Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт эхэллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-07-01 11:14 GMT+8

“Тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалтын 10 хоног”-ийг өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд зохион байгуулж байна. Энэ хүрээнд 21 аймгийн эрүүл мэндийн газар, нийслэлийн есөн дүүргийн эрүүл мэндийн төвд нийт 32400 хүн тун вакциныг хүргүүлсэн байна.

Дархлаажуулалтад заавал харагдах шаардлагатай иргэд харьяа аймаг, сум, дүүргийнхээ эрүүл мэндийн төв болон Зоонозын өвчин судлалын төвүүдэд хандан хамрагдах боломжтой юм. ДАРХЛААЖУУЛАЛТАД:

  • Тарваган тахлын цэвэр өсгөвөр, халдвартай, халдварын сэжигтэй материал болон туршилтын амьтадтай ажиллагсад;
  • Тарваган тахлын голомтот нутагт геологийн хайгуул шинжилгээ, бэлчээр усжуулалт, агнан бэлтгэл эрхэлдэг иргэд;
  • Тарваган тахлын голомтот нутагт оршин суугчид, бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг малчид;
  • Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад, ялангуяа тарваган тахлын байгалийн идэвхтэй голомтот нутгийн эрүүл мэндийн байгууллагын ажиллагсад;
  • Хууль сахиулах болон Онцгой байдлын байгууллагын албан хаагчид хамрагдана. гэж НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР-аас мэдээллээ.
GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 486 санал өгсөн байна.

Дээшээ