Олон улсын валютын сангийн Монгол дахь ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийбтэй ярилцлаа. Монгол Улс ОУВС-гийн тавьсан хоёр шаардлагын алийг нь ч биелүүлээгүй учир дараагийн шатны санхүүжилт хойшилсныг тэрбээр ярилцлагадаа онцлов.
УЛСЫН ТӨСӨВ БҮХЭЛДЭЭ ЭМЗЭГ БҮЛЭГ РҮҮ ЧИГЛЭСЭН БАЙХ ЁСТОЙ
-ОУВС-гийн дүрмийн дөрөвдүгээр заалтын дагуу ажлын хэсэг Монголд ирж, эдийн засаг, санхүүгийн нөхцөлд үнэлгээ хийлээ. Энэ удаагийн ажлын хэсгийн үнэлгээний гол дүгнэлтүүдээс хуваалцана уу?
-2016 онд хүнд байдалд ороод байсан эдийн засаг үргэлжлэн сэргэж байгаа. Өсөлт найман хувь хүрээд зогсохгүй төсвийн орлого нэмэгдсэн. Зарлагадаа хяналт тавьснаар төсвийн алдагдал буурч байна. Мөн гадаад валютын нөөц дээшилж эхэллээ. Түүнчлэн дотоодын аж ахуйн нэгж, айл өрхүүдийн худалдан авалт сайжирсан. Нөхцөл байдал дээрдсэн гэж ойлгож болно. Гэхдээ хамгийн чухал нь эдийн засгийн эрсдлүүд хэвээр байгаа.
Экспортын гол бүтээгдэхүүний үнэ унах эрсдлээс гадна төсвийн бодлогыг тэлэх вий гэсэн болгоомжлол байна. Төсвийн зарлага их гаргаж, өр нэмэгдсэнээр валютын хан шийн дарамт үүсэж болзошгүй. Монголд олон дэвшил гарсан ч эдийн засгийн өсөлтөө цаашдаа тогтвортой барихын тулд хийх ажил их байна.
Банкуудын татсан санхүүжилтийн эх үүсвэр нь бодит хөрөнгө мөн үү, эрсдэлээс хамгаалах жийргэвч болж чадах уу гэсэн асуулт хөндөгдсөн учир хөндлөнгийн үнэлгээ хийх шаардлага тулгарсан.
-Та төсвийн зардал өсөх эрсдэл бийг анхаарууллаа. Төсвийн тэлэлтээс хэрхэн сэргийлэх вэ. Зарлагаа хэрхэн бууруулах вэ?
-Төсвийн тэнцэл хасах буюу ДНБ-ий 10 хувьтай тэнцэхүйц байсан бол одоо ашигтай буюу зургаан хувьтай тэнцэж байгаа. 2016 оноос хойш төсвийн тэнцэл сайжирсан. Төсвийн орлого өсөж, зарлага буурсан. Одоогийн зарлагын түвшинг нэмчихгүй бол цаашдаа тэнцвэрээ хадга лахаар дүр зураг харагдлаа.
Төсвийн зарлагын хэмжээ гол асуудал биш. Өсөлтийн түвшинг өндөрт барьж, эмзэг бүлэгт дэмжлэг үзүүлэхэд төсвийн зарлагын бүтэц чухал. Зарлагаа нэмэхээс илүү бүтцээ оновчтой болгох нь зохистой. Төсвийн хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд төсвийн зарлага, Хөгжлийн банкны санхүүжилт, төрийн өмчит компаниудын үйл ажиллагааг ил тод болгох шаардлагатай. Зарлагыг оновчтой болгох тал дээр том дэвшил гарсан.
-Монголбанкны зүгээс өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд 800 сая гаруй ам.долларын санхүүжилт хүлээж байгаа гэж мэдээлсэн. Өртгөтсөн санхүүжилтийн хөтөлбөрийн зургаа дахь шатны үнэлгээний дараах ажлууд ямар түвшинд байна. Дараагийн шатны санхүүжилтийг хэзээ шийдэх бол?
-Ажлын хэсгийнхэн Монголын Засгийн газартай хамтраад зургаа дахь шатны санхүүжилтийн үнэлгээг өнгөрсөн оны арваннэг дүгээр сард хийсэн. Зөвлөлийг хуралдуулах, санхүүжилтийг шилжүүлэхийн өмнө хоёр шинэчлэл хүлээгдэж байгаа. Өнгөрсөн оны активын чанарын үнэлгээний дагуу банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай. Хоёрдугаарт, өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх ажлын хүрээнд банкуудын татсан санхүүжилтэд хөндлөнгийн байгууллага аудит хийх ёстой.
Банкуудын татсан санхүүжилтийн эх үүсвэр нь бодит хөрөнгө мөн үү, эрсдэлээс хамгаалах жийргэвч болж чадах уу гэсэн асуулт хөндөгдсөн учир хөндлөнгийн үнэлгээ хийх шаардлага тулгарсан. Одоогоор энэ хоёр шаардлагын аль нь ч биелээгүй. Бид арван нэгдүгээр сард ажлын хэсгийн түвшинд тохиролцоонд хүр сэн. Захирлуудын зөвлөлөөр арванхоёр, нэгдүгээр сард хэлэлцэх байсан. Гэвч энэ хоёр шаардлагыг биелүүлээгүй учир Зөвлөлийн хурлын тов гараагүй байна.
Өнгөрсөн оны активын чанарын үнэлгээний дагуу банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлэх шаардлагатай.
-ОУВС-гийн дараагийн санхүүжилтийг хэзээ орж ирнэ гэж хүлээх вэ?
-Монголбанк мэдэж байгаа. Хөтөлбөрийг үргэлжлүүлэхийн тулд шаардлагатай арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Дээр хэлсэн хоёр шаардлагын хүрээнд ахиц гарвал манай баг ирж баталгаажуулна. Үүнээс хойш зөвлөлөөр хэлэлцэх боломжтой.
Банкны систем бол эдийн засгийн удирдлагын системтэй ижил. Банкны систем сул бол эдийн засаг хүчтэй байж чадахгүй. Банкны системд хангалттай хөрөнгө байхгүй бол хямрал даамжирдаг. Өсөлт найман хувьтай, өрийн эргэн төлөлт, сонгууль ойртсон энэ үед банкууд чанартай, хангалттай хөрөнгөтэй байх нь чухал. Олон оронд өсөлт сул үед банкны салбараа сэргээх оролдлого хийж байсан. Гэхдээ энэ бол цагаа олоогүй алхам. Харин Монголд эдийн засгаа тогтворжуулах цонх боломж гарч ирж байна.
-Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн шаардлагын хүрээнд авч хэрэгжүүлж байгаа Монголын Засгийн газар арга хэмжээнд хэр сэтгэл хангалуун байна вэ?
-Монголын Засгийн гаар төсвийн бодлогын хүрээнд олон дэвшил гаргасан. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж чадсан. Гэхдээ аль аль нь одоогоор хангалтгүй. Гадаад валютын нөөц, Засгийн газрын өрийг зохистой түвшинд хүргэхэд дахиад хэдэн жил хатуу мөнгөний бодлого хэрэгжүүлж, төсөвтөө хянамгай хандах шаардлагатай. Нэн тэргүүнд хийх ажил нь Монголбанкны хяналт зохицуулалт. Төсвийн нөхцөлөө сайжруулахыг зорьж буй үед зарлага ил тод байх нь чухал.
-Татварын системийн талаар юу хэлэх вэ. Татварын орлогод онцлох зүйл байна уу?
-Татварын систем төсөв бүр дүүлэлт, хөрөнгө оруулалт тата хуйц таатай орчин бүрдүүлэх үүрэгтэй. Татварын орлого жилийн дүнгээр 30 хувиар өсөж байна. Энэ хэрээр Засгийн газрын өр багасч, илүү сайжрах нөхцөл бүрдэх юм. Бид анх өндөр орлоготой бүлгийн татварыг нэмэхийг зөвлөж байсан. Төсөв нь бүхэлдээ хамгийн эмзэг бүлэгт дэмжлэг үзүүлэхэд зориулагдах ёстой. Ингэснээр тэгш бус байдал зохицуулагдана. Одоогоор энэ шинэчлэлийг хийх эрмэлзэл бага байна. Ямар бүтэцтэй төсөвтэй байх вэ гэдэг нь тухайн орны бодлогоос хамаарна. Бид энэ чиглэлд цаашид ч хамтарч ажиллана.