Boeing 737 Max онгоцны хямрал буюу чамбай нарийн хийц дизайнаараа алдартай компани яагаад суурь программ хангамжийн алдаа гаргаж хүмүүсийн амь авсан хоёр ч аймшигт осол гаргав гэсэн асуултын хариу одоо ч учир битүүлэг. Харин Boeing Co-д удаан ажилласан инженер чухал ажлыг бага цалинт гэрээлэгчдэд аутсорсингоор даатгахыг эрмэлздэг болсонтой холбож байна.
Онгоцыг олон сараар газардуулах шалтгаан болсон Max-ын программ хангамжаас АНУ-ын зохицуулагч нар өнгөрсөн долоо хоногт бас нэг дутагдал илрүүлэв. Boeing туршлагатай инженерүүдээ халж, ханган нийлүүлэгч нартаа зардал танах шахалт үзүүлж байсан үед уг программ хангамжийг боловсруулж хөгжүүлжээ.
Америкийн бэлгэ тэмдэг болсон нисэх онгоц үйлдвэрлэгч, дэд гэрээлэгч нар цагийн есөн ам.долларын хөлсөөр ажилладаг түр ажилчдад программ хангамж боловсруулах, туршиж тестлэх ажлыг даатгажээ. Ийм ажилчдыг агаар, сансрын нислэгийн салбарын дадлага туршлага дутмаг орнуудаас, ихэвчлэн Энэтхэгээс хөлсөлдөг байна.
“Голцуу ахлах инженер цугласан хоёр зуу орчим хүнд гэнэт та нар хэрэггүй гэхэд нь би цочирдож гүйцсэн” хэмээн 2015 онд халагдсан Рабин тайлбарлав.
Сиэттл дэх Boeing-ын оффисуудад Энэтхэгийн программ хангамж хөгжүүлэгч HCl Technologies Ltd-гээс хөлсөлсөн, саяхан сургууль төгсөгчид хэд хэдэн эгнээ ширээ эзэгнэн ажиллацгааж байгааг урьд нь Boeing-ын програмчлалын инженер байсан Марк Рабин тайлбарлав. Тэрбээр Max онгоцны нислэгийн туршилтын группын бүрэлдэхүүнд ажилладаг байжээ.
HCL-ийн программистууд Boeingоос гаргаж өгсөн үзүүлэлтийн дагуу программ бичиж хөгжүүлдэг. Гэхдээ ийм программ “Boeing-ийн өөрийнх нь инженерүүдийн бичдэг кодтой харьцуулахад тааруу” гэдгийг Рабин өгүүлж байна. “Код оновчгүйгээс болоод эргэж буцсан үйлдэл байнга гардаг”-ийг тэрбээр дурссан юм.
Энэтхэгийн компаниудыг өсгөж хүмүүжүүлдэг нь Boeing-д эргээд хариу тустай. Boeing нь сүүлийн жилүүдэд Энэтхэгт цэргийн болон иргэний онгоц нийлүүлэх хэд хэдэн захиалга авч чаджээ. Үүнд SpiceJet Ltd-д онгоц нийлүүлэхээр 2017 оны нэгдүгээр сард байгуулсан 22 тэрбум ам.долларын захиалга багтана. Нийт 100 ширхэг 737-Max 8 онгоц нийлүүлэх уг захиалга Boeing-ын хувьд Энэтхэгийн агаарын шугамаас авсан хамгийн том захиалга байлаа. Энэтхэгийн агаарын шугамд Airbus ноёрхдог.
Сошиал медиад байршуулсан тайлбараас үзвэл HCL-ийн инженерүүд Max-ын нислэгийн дисплейн программ хангамжийг хөгжүүлж туршихад тусалжээ. Энэтхэгийн өөр нэг компани Cyient Ltd нислэгийн туршилтын тоног төхөөрөмжийн программ хангамжийг боловсруулсан байна.
Программ хангамж нэгэнт бэлэн болсон тул Boeing-д ахлах инженерүүд хэрэггүйг нэгэн захирал нийт инженерүүдийн хуралдаан дээр гэнэт мэдэгдсэнийг Рабин дурссан юм. “Голцуу ахлах инженер цугласан хоёр зуу орчим хүнд гэнэт та нар хэрэггүй гэхэд нь би цочирдож гүйцсэн” хэмээн 2015 онд халагдсан Рабин тайлбарлав.
Питер Робисон