Авто тээврийн торгууль төлдөг “Гэрэгэ киоск” төхөөрөмж нь Улаанбаатар хотын 29 байршилд байрладаг билээ. Тэгвэл тус төхөөрөмжүүдийг шинэчлэн авто тээврийн тэмдэгтийн хураамж төлөх цэс нэмсэн байна.
Авто тээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Найдансүрэн “Хүмүүс авто тээврийн тэмдэгтийн хураамжийг төлөхдөө банканд дугаарлаж хугацаа алддаг байсныг нь сэтгэл ханамжийн судалгаагаар баталгаажуулсны үндсэн дээр цахимаар төлөх боломжтой болгосон. Цэс нэмэх ажлыг “Гэрэгэ системс” компани болон манай төвийн хоорондын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд хийсэн тул ямар нэг өртөг, зардал ороогүй” гэв.
Авто тээврийн үндэсний төвийн “Гэрэгэ Киоск” машинаар өмнө нь зөвхөн торгууль төлөх боломжтой байсан бол одоо давхар тээвэртэй холбоотой татвар, тэмдэгтийн хураамжийг төлөх боломжтой болжээ.
Шилжилт хөдөлгөөн хийх, улсын дугаар үрэгдүүлсэн, гэрчилгээ нөхөж авах заавар:
1-р алхам. Автомашины улсын дугаараа оруулна
2-р алхам. “Дугаар солигдохгүй /аймаг, хот дотроо/”, “Дугаар солигдоно /аймаг, хот хооронд/” гэсэн хоёр шилжилт хөдөлгөөний төрлөөс сонголтоо хийн идэвхжүүлнэ.
3-р алхам. "Үргэлжлүүлэх" товчийг даран төлбөр тооцооны хэсэг рүү шилжинэ.
Импортын тээврийн хэрэгсэл бүртгүүлэх заавар:
1-р алхам. 3-17 орон бүхий автомашины арлын дугаараа оруулна.
2-р алхам. "Үргэлжлүүлэх" товчийг даран төлбөр тооцооны хэсэг рүү шилжинэ.
Дээрх төлбөрийг баталгаажуулахдаа төлбөрийн мэдээлэлтэй танилцаж “Баталгаажуулах” товчийг даран картаа уншуулна.