“Өргөө” амаржих газрын ариутгалын аппарат хоёр жилийн өмнөөс хэвийн ажиллах боломжгүй болж, тодорхой хэмжээгээр засвар, үйлчилгээ хийдэг ч үр дүн муутай байжээ.
Иймд “Наро Банчэн Хутагт” сангийн зүгээс тус амаржих газарт 150 сая төгрөгийн үнэ бүхий автоклав буюу ариутгалын аппаратыг хүлээлгэн өглөө. Эмнэлгийн хамт олон дээрх аппаратаа доголдож эхэлснээс хойш хоёр жилийн хугацаанд холбогдох газруудад хүсэлт тавьсан ч шийдэгдэлгүй өнөөг хүрчээ. Тиймээс эмч, эмнэлгийн ажилтнууд “Наро Банчэн хутагт” санд ханджээ.
Аппаратыг хүлээлгэн өгөх үеэр Халхын тамгатай 13 хутагтын нэг Наро Банчэн Гэгээн Данзанлхүндэв “Наро Банчэн хутагт сан нийгмийг соён гэгээрүүлэх сургалт, хүмүүнлэгийн ажлыг чадах чинээгээрээ хийхийг зорьдог. Өмнө нь зарим эмнэлэг, цэцэрлэгүүдэд шаардлагатай аппаратууд хандивласан. Энэ удаа “Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө. Эмнэлгийн зүгээс хүсэлт тавьсны дагуу бид судлахад зайлшгүй шаардлагатай байсан.” гэсэн юм.
Наро Банчэн Гэгээн Данзанлхүндэв өөрт нь олон түмний өргөсөн өргөл хандивыг “Наро Банчэн Хутагт” сангаар дамжуулан нийгмийн сайн, сайхны төлөөх буяны ажилд зарцуулдаг.
Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц: “Манай залуу үе, хувилгаад бусдыг бодсон сайхан сэтгэлтэй, буян үйлдэж, дагуулж байгаад би их баяртай байна. Монголын Бурхан шашинтны тэргүүний хувьд энэ сайхан буяны үйл ажиллагаа хийж байгаад нь даган баясах, хутагтынхаа ямар ажил хийж, туурвиж байгааг үзэх гэж ирсэн. Нэлээд өндөр үнэтэй аппарат хэрэгслийг монголын олон үрсэд оновчтой газар өгч байгаад баяртай байна.” гэлээ.
“Өргөө” амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга А.Дүүрэнбилэг “Манай амаржих газар 450 гаруй ажилтан, 360 ортой. Жилдээ 12 мянга гаруй эхийг амаржуулдаг ууган байгууллагын нэг. Сүүлийн хоёр жилд хамгийн том цөм болсон ариутгалын хэсэгт техникийн үйлчилгээ хийсэн ч ашиглалтын хугацаа нь дууссан болохоор доголдол гарах зэргээр хүндрэлтэй нөхцөлүүд үүссэн. “Наро банчэн хутагт” сангаас эмнэлгийн тоног төхөөрөмжийн ариутгалын аппаратыг хандивлаж байгаа нь эх үрсийн эрүүл мэндэд үнэлж баршгүй хувь нэмэр орууллаа. Эх, нярайтай холбоотой бүх багаж, тоног төхөөрөмж, мэс засал, ариун зөөлөн эдүүд бүгд ариутгалын аппаратаар ариутгагдсан байх шаардлагатай. Тиймээс энэ автоклав нэн тэргүүнд шаардлагатай байсан. Монголын олон мянган эх, үрс, ирээдүйн төлөө буяны гараа сунгаж, бидний хүсэлтийг хүлээн авсан “Наро Банчэн Хутагт” сангийн хамт олонд гүнээ талархаж байна.” гэлээ.
Нийслэлийн “Өргөө” амаржих газар өдөртөө зөвхөн амаржихаар 40-50 эх хэвтдэг. Автаклав ажиллахгүй тохиолдолд тус эмнэлгийнхэн бусад төрөх болон эмнэлэгт багаж, тоног төхөөрөмжөө ариутгадаг байжээ.