Г.Амартүвшин: “Эрэл”-тэй хамтарсан компани байгуулахаар судалж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-07-04 11:43 GMT+8

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Г.Амартүвшин ажлаа аваад нэг сарын хугацаа өнгөрчээ.

Тэрээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийн, дараах мэдээллийг өгсөн юм.

Бас нэг чанаргүй зээлдэгч болох “Мон лаа” компанитай эвлэрлийн гэрээ байгуулах үйл явц шүүхэд үргэлжилж байна

Хөгжлийн банкны үйл ажиллагааг их хэмжээний үнийн дүнтэй зээл авсан, хэд хэдэн компани хойш татаж байгаа юм. Байшин үйлдвэрлэх комбинат барих төсөлдөө Эрэл компани зээл авсан ч зээлийн эргэн төлөлт удааширсан. Иймд тус компанитай хамтарсан компани байгуулахаар судалж байгаа аж.

Манай улсад барилгын бүтээн байгуулалт хавар, зун, намрын хэдхэн сарын хугацаанд үргэлжилдэг. Харин Байшин үйлдвэрлэх комбинат жилийн турш, 24/7 цагаар үйл ажиллагаа явуулах давуу талтай. Гэхдээ энэ үйлдвэрийг төр худалдан авахгүй.

Г.Амартүвшин захирал ажлаа аваад юуны өмны чанаргүй зээлийн багцад анхаарч ажилласан гэв. Бас нэг чанаргүй зээлдэгч болох “Мон лаа” компанитай эвлэрлийн гэрээ байгуулах үйл явц шүүхэд үргэлжилж байгаа юм байна. Тус компанийн зээлийн үлдэгдэл 8 тэрбум төгрөг. Үүний сацуу Хөгжлийн банкны зээлийн журамд өөрчлөлт оруулжээ. Жишээ нь, төслийн нийт санхүүжитийн 85 хувиас их зээлийг олгохгүй.

Хөгжлийн банкны чөлөөт мөнгөн үлдэгдэл 900 тэрбум төгрөг байна

Одоо Хөгжлийн банкны чөлөөт мөнгөн үлдэгдэл 900 тэрбум төгрөг байна. Үүнийг хамгийн ашигтай хувилбарт зарцуулна гэв. Мөн арилжааны банкуудтай ижил түвшинд хамтарч ажиллана, өмнө нь ажиллаж байсан гээд “Хас” банканд давуу байдал олгохгүй гэдгээ Г.Амартүвшин захирал онцолсон юм.

Мөн цаашид хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулах төслүүдийг илүүтэй дэмжинэ гэж мэдэгдэв. Төгрөгийн зээлийн хүү дунджаар 12 хувь бол ам.долларын зээлийн хүү 9 хувь байгаа юм.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 257 санал өгсөн байна.

Дээшээ