Хятадын Жинан хотод цээж нүцгэн явахыг хоригложээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-07-05 14:20 GMT+8

Хятадын 9 орчим сая оршин суугчтай Жинан хотын захиргаа олон нийтийн газарт цамцаа сөхөж өмсөх болон цээж нүцгэн явахыг хоригложээ.

Зуны бүгчим халуунд дунд эргэм орчим насны эрчүүд сэрүүцэхийн тулд цамцаа сөхөөд явж буй дүр зураг Хятадад түгээмэл байдаг. Үүнийг гадаадын жуулчид "Бээжин бикини" гэж нэрлэдэг аж.

Харин хотын захиргаанаас үүнийг соёлгүй, бүдүүлэг, хотын нэр хүндэд муугаар нөлөөлсөн үйлдэл гэдгийг анхааруулсан байна. Энэ долоо хоногт тус хотод агаарын хэм Цельсийн 36 градус хүртэл халж байгаа аж.

Олон нийтийн газар зохисгүй хувцаслахыг хориглохоос гадна маргалдах, дарааллын урдуур дайрах, хог хаях зэрэг үйлдлийг ч мөн хатуу хориглож байгааг Жинан хотын эрх баригчид мэдээллээ.

Түүнчлэн Тяньжин хотод мөн энэ оноос эхлээд олон нийтийн газар биеэ ил гаргаж явахыг хориглосон. Саяхан уг хотод супермаркетад цээж нүцгэн орсон залууг долоон ам.доллароор торгосон тухай цагдаа нар мэдэгдсэн байна.

Эх сурвалж: NYdailynews, CNN

 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 486 санал өгсөн байна.

Дээшээ