Биткойны нэг жилд хэрэглэж буй цахилгааны хэмжээ Швейцар улсынхтай тэнцлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-08 12:15 GMT+8

Бидний мэдэх цахим мөнгө болох Биткойныг бүтээхийн тулд хэдэн сая компьютер тооцоолол хийдэг. Ингэж байж зах зээл дээр шинэ биткойн мэндэлдэг бөгөөд энэ бүх зүйлийн цаана тодорхой хэмжээний эрчим хүч зарцуулагддаг нь мэдээж. Уг эрчим хүчний хэмжээг мэдээлэх зорилгоор Кембрижийн их сургууль “Cambridge Bitcoin Electricity Consumption Index” нэртэй сайтыг нээсэн билээ. 

Тэгвэл энэ сарын 3-ны өдрийн байдлаар Швейцар улсын нийт эрчим хүчний хэрэглээтэй биткойны эрчим хүчний хэрэглээ тэнцсэн байна. 

Одоогийн байдлаар биткойн жилд 7 гигаватт (7-ын ард 9 ширхэг) буюу 61.76 тераватт цаг эрчим хүч хэрэглэдэг. Энэ нь дэлхийн нийт цахилгааны хэрэгцээний 0.21 хувьтай тэнцэх бөгөөд 7 ширхэг атомын цахилгаан станц бий болгох асар их эрчим хүч юм. Түүнчлэн биткойны нэг жилд хэрэглэдэг цахилгаан эрчим хүч Кембрижийн их сургуулийн дараагийн 365 жилийн хэрэгцээтэй тэнцэж байгаа нь сонирхолтой.

Биткойны эрчим хүчний шинжээч Алекс де Верс BBC агентлагт өгсөн ярилцлагадаа “Биткойны хэрэглээнээс ялгарч буй хамгийн хортой зүйл нь нүүрстөрөгч юм. Биткойн жилдээ 100 сая хүрэхгүй гүйлгээ хийдэг ч маш их хэмжээний эрчим хүч зарцуулдаг. Эсрэгээрээ, уламжлалт санхүүгийн салбарт жилдээ 500 тэрбум орчим гүйлгээ хийгддэг. Гэтэл биткойны эрчим хүчний хэрэглээ дэлхийн бүх банкны нийт эрчим хүчний хэрэглээнээс их байгаа юм” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 471 санал өгсөн байна.

Дээшээ