Тоёота нарны зайн самбар бүхий дээвэртэй автомашинаа туршина

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-09 16:59 GMT+8

Дэлхийн автомашины томоохон үйлдвэрлэгч Тоёота компани энэ сарын 5-ны өдөр илүү өндөр үр ашигтай нарны хавтан бүхий дээвэртэй автомашинаа тун удахгүй турших болсноо мэдэгджээ.

Уг машины дээвэр бүхэлдээ 0.03 мм зузаантай, 860 ваттын эрчим хүчийг үүсгэх чадалтай нарны самбар байх бөгөөд тэдгээр нарны самбарыг бидний сайн мэдэх цахилгаан бараа үйлдвэрлэгч Шарп компани бүтээсэн байна. Уг нарны хавтангууд нь машинаа жолоодож байх явцад ч цэнэглэгдэх бөгөөд өдөрт нэмэлтээр 44.5 км явах боломжийг олгох хүчин чадалтай. 

Тоёота компани 2010 онд машины туслах батарейг цэнэглэх зориулалтаар нарны хавтангуудыг ашиглаж байсан билээ. Харин энэ удаагийн нарны зайн самбар нь өмнөх загвараасаа бараг 5 дахин илүү эрчим хүч бий болгох чадалтай бөгөөд туулах замын хувьд 7 дахин илүү байх гэнэ.

Тоёота одоогийн байдлаар устөрөгчөөр ажилладаг Мирайг эс тооцвол цэвэр цахилгаан тээврийн хэрэгсэл бүтээгээгүй байгаа ба энэхүү автомашинаа илүү байгальд ээлтэй болгохыг зорьж хийж байгаагаа олон нийтэд мэдээлсэн байна.

Эх сурвалж: The Verge

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 469 санал өгсөн байна.

Дээшээ