“Монгол бахархал” үзэсгэлэнг нээлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-07-10 08:50 GMT+8

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд зориулсан “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн өчигдөр Монголын Уран зургийн галерейд нээлээ.

Үзэсгэлэнг Үндэсний баяр наадамд зориулж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас санаачлан Соёл урлагийн газар, Монголын гэрэл зурагчдын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Монголын шилдэг гэрэл зурагчдын сан хөмрөг дэх нүүдэлчин соёл, уламжлал, зан заншил, ахуй байдал, бахархалт хүмүүсийг харуулсан шилдэг 50 бүтээл энд дэлгэгджээ. Үзэсгэлэн энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.  

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 257 санал өгсөн байна.

Дээшээ