"Монголын уламжлалт баяр наадам их гайхалтай юм"

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-10 20:25 GMT+8

Тулгар төр байгуулагдсаны 2228, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадам Хүй долоон худагт өргөн дэлгэр эхэллээ. 

Жил бүрийн үндэсний их баяр наадмаар гадаад, дотоодын олон жуулчид ирж монгол түмний уламжлалт баярыг үзэж сонирхдог. Энэ жилийн наадмын хурдан морины уралдааныг үзэж буй гадаадын жуулчдын сэтгэгдлийг сонслоо.

Грекийн жуулчин: Энэ баяр үнэхээр сайхан өнгөлөг, жуулчдын хувьд тун сонирхолтой юм байна. Би гурав дахь удаагаа Монголд ирж байна. Анх 1999 онд ирж байлаа. Дахиад ч ирэх болно.

Германы жуулчин: Бид Монголд анх удаа, өнөө өглөө ирлээ. Монголын уламжлалт баяр наадам их таалагдаж байна. Маргааш дахин ирж үзнэ. Энд ирсэндээ тун баяртай байгаа учраас дахин ирэх талаар бодож байна.

АНУ-ын жуулчин: Би анх удаа наадам үзэж байна. Монголын уламжлалт баяр наадам их гайхалтай юм. Ирэх жил дахин ирэх байх.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 466 санал өгсөн байна.

Дээшээ