Хуушуур авахдаа анхаарах ЗУРГААН ЗҮЙЛ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-07-11 10:00 GMT+8

Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд нэг ширхэг хуушуурыг 1500 төгрөгөөр худалдаалж байна. Өнгөрсөн жил хуушуур 1000 төгрөгийн үнэтэй байсан юм.

Мөн энд айраг литр нь 4000-6000 төгрөгийн үнэтэй байна.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс баяр наадмын гол зоог болох хуушуур идэхэд анхаарах зүйлсийг зөвлөжээ.

Хуушуур авахад анхаарах зургаан зүйл:

  • Хуушуур борлуулж буй газрын ажиллагсад нь ариун цэвэр сахиж, малгай, бээлий өмссөн байдлыг ажиглан худалдан авахаа шийдэх
  • Аль болох шинэ тосонд шарсан, шинэ халуун хуушуурыг хүнсний зориулалтын сав, боодолд хийлгэх
  • Шинэ тосонд шарсан хуушуурын өнгө цайвар шаргал, хуучин тосонд шарсан бол илүү бараан байдаг. Учир нь хуучин тосонд олон төрлийн задрал явагдаж, хавдар үүсгэх аюултай бодис үүссэн байдгийг судлаачид тогтоосон.
  • Ялангуяа хуучин тосонд шарсан хуушуур идвэл ходоод, гэдэс хямрах эрсдэлтэйг анхаарна уу.
  • Худалдан авсан хуушуур болон түргэн муудах хүнсийг халуунд удаан хадгалж болохгүй тул авсан даруйдаа хэрэглээрэй.
  • Хуушуур идэхийн өмнө гарын ариун цэврийг сахиарай.

 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 468 санал өгсөн байна.

Дээшээ