ФОТО: 12 дахь жилдээ зохион байгуулж буй “Соёлын наадам”

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-07-11 22:25 GMT+8

“Соёлын наадам” Хүй долоон худгийн Монгол наадам цогцолборт өнөөдөр нээлтээ хийлээ.

Соёлын өвийг музейд хадгалах бус Монголчууд өөрсдөө оролцож, хийж, бүтээлцэж байж үүнийгээ хадгалан үлдэж, өвлүүлэн түгээх ёстой учраас Монголчуудыг соёлыг түгээхээр Соёл Урлагийн Их Сургууль, Монголын Урлагийн Зөвлөл хамтран 12 дахь жилдээ зохион байгуулж байна.

Тус наадмыг 2008 оноос эхлэн Соёл урлагийн их сургуулийн багш, оюутнууд, Монголын урлагийн зөвлөлийн ажилчид, соёлын өв тээгчид, уран бүтээлчид зэрэг 200 гаруй хүн хамтран нэгдэж, сайн дурын үндсэн дээр зохион байгуулдгаараа онцлог.

Соёолон харъя, соёлоороо бахархая уриан дор зохион байгуулдаг уг наадмаар зочилсноор та Монгол уран бичлэгээр өөрийн нэрийг бичүүлж, “Хөхүүрийн айраг наадам”-ын гэрээр зочилж, дэмбээдэж, үндэсний хувцастай зургаа даруулж, морьтон Монголын гайхамшгийг сонирхох боломжтой.

Наадмын талбайд “Сэрсэн тал” урлагийн тоглолт, “Морьтны гайхамшиг” шоу тоглолтыг хоёр өдрийн турш өдөрт гурван удаа толилуулах бөгөөд өнөөдөр СУИС-ийн багш оюутнуудын “Хөмөргөн гурвалжин” этно бүжгэн жүжиг, Солонгосын “Жеол Дае Га” хамтлаг, “Их Монгол” хамтлагийн уран бүтээлчдийн хамтарсан “Салхийг мэдэр” хөгжмийн тоглолтыг наадамчин олонд үнэ төлбөргүй сонирхуулсан юм.

Соёлын наадмаар зочилсноор

  • Ардын уламжлалт гар урлалын өртөө,
  • Эсгий урлалын өртөө,
  • Уран бичлэгийн өртөө,
  • Монгол сур харвааны өртөө,
  • Ардын билэг арга ухааны өртөө,
  • Монгол хувцас урлалын өртөө,
  • Монголын язгуур урлагийн өртөө,
  • Айрагны баярын өртөөгөөр аялах боломжтой.

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 1079 санал өгсөн байна.

Дээшээ