ДААГА: Сүхбаатар аймгийн харьяат Г.Чинзоригийн халтар түрүүллээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-07-12 13:19 GMT+8

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдааны түрүү магнай тодорлоо.

Хурдан дааганы түрүү магнайд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын аймгийн алдарт уяач Гончигийн Чинзоригийн халтар даага орлоо. Халтар даагыг 545 дугаартай, 10 настай Одончимэгийн Баяржавхлан хүү унаж хурдлууллаа.

  • Аман хүзүүнд Архангай аймгийн Хотонт сумын уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хурдан халиун хурдаллаа. Халиун даагыг 300 дугаартай, 9 настай Баттөрийн Төрболд хүү унажээ. 
  • Айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат, аймгийн алдарт уяач Сүхбаатарын Батмөнхийн хээр даага давхилаа. Хээр даагыг 19 дугаартай, 13 настай Батсайханы Хатансайхан унажээ. 
  • Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Жаргалтулгын Эрдэнэбатын хүрэн халзан даага хурдаллаа. Хүрэн халзан даагыг 57 дугаартай 12 настай Баярцэцэгийн Мягмарцэрэн унаж хурдалжээ. 
  • Айргийн тавд Төв аймгийн Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын хул даага хурдалсан. Хул даагыг 717 дугаартай, 9 настай Буян-Оршихын Энхбаяр хүү унасан байна. 

Энэ жилийн хурдан дааганы уралдаанд 284 даага бүртгүүлснээс 177 нь гараанаас гарч уралдлаа. 

GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 470 санал өгсөн байна.

Дээшээ