Улсын арслан Э.Оюунболд хоёр дахь удаа түрүүлж, Монгол Улсын 24 дэх АВАРГА БОЛЛОО

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Б.Нямдарь

2019-07-12 20:03 GMT+8
Гэрэл зургийг Д.Жавхлантөгс

Хүчит бөхийн барилдааны наймын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ.

Хугацаагаар эрэмбэлж харах :
20:29 2019-07-12

Улсын арслан Э.Оюунболд энэ жилийн баяр наадамд түрүүллээ. 

Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумын харъяат Улсын Арслан Э.Оюунболд  Увс аймгийн харьяат, "Хүч" спорт хорооны бөх Улсын Аварга Н.Батсууриар ес давж энэ жилийн наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүллээ. 

Аварга Э.Оюунболд улсын наадамд хоёр дахиа түрүүлж, Монгол Улсын 24 дэх аварга боллоо. Мөн тэрээр Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ аваргын дараа, Хэнтий нутгаас төрөн гарсан, хоёр дахь аварга болж байна.   

Тэрээр  2015 онд төрийн наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж байсан юм.

19:58 2019-07-12

Улсын Аварга Н.Батсуурь Улсын Гарди Б.Гончигдамбаар найм давж үзүүр түрүүнд үлдлээ. Ингэснээр  тэрээр хоёр жил дарааллан тэргүүн байрын төлөө шалгарч үлдэж байгаа юм. 

Увс аймгийн харьяат, "Хүч" спорт хорооны бөх Улсын Аварга Н.Батсуурь, Хэнтий аймаг Өмнөдэлгэр сумын харъяат Улсын Арслан Э.Оюунболд нар үзүүр түрүүнд барилдах бөгөөд шинэ Даян аварга төрөх үү, Аварга төрөх үү гэдэг нь хэдхэн хормын дараа есийн даваагаар тодорхой болох юм. 

19:40 2019-07-12

Улсын арслан Э.Оюунболд Улсын арслан Ц.Содномдоржоор найм давж, үзүүр түрүүнд үлдлээ.

19:22 2019-07-12

​Хүчит бөхийн барилдааны наймын даваанд бөхчүүд дараах байдлаар учраа таарчээ. 

Улсын Арслан Э.Оюунболд - Улсын Арслан Ц.Содномдорж 

Улсын Аварга Н.Батсуурь - Улсын Гарди Б.Гончигдамба 

19:03 2019-07-12

Долоогийн даваа өндөрлөж Их Шөвөг буюу наймын даваанд шалгарсан дөрвөн бөхийг танилцуулж байна. 

  • Улсын Аварга Н.Батсуурь 
  • Улсын Арслан Ц.Содномдорж 
  • Улсын Арслан Э.Оюунболд
  • Улсын Гарди Б.Гончигдамба

 

18:53 2019-07-12

Хүчит бөхийн барилдааны долоогийн давааны барилдаан Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлэх гэж байна. Зургаагийн даваанаас төрсөн, улсын начин цолны болзол хангасан бөхчүүдийг танилцуулж байна.

  • Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Б.Цэдэнсодном
  • Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баярбаатар
  • Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн хурц арслан Б.Орхонбаяр
  • Увс аймгийн харьяат, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ
  • Хөвсгөл аймгийн харьяат, аймгийн арслан А.Давааням

           

18:47 2019-07-12

Улсын Арслан Ц.Содномдорж Улсын Арслан П.Бүрэнтөгсийг давлаа.  

Улсын Аварга Н.Батсуурь Улсын Аварга С.Мөнхбатаар долоо давж, их шөвөгт шалгарлаа.

18:36 2019-07-12

Улсын Арслан Э.Оюунболд шинээр улсын Харцага цолны болзол хангасан Улсын Начин Д.Анарыг давлаа. 

18:29 2019-07-12

Улсын Гарди Б.Гончигдамба Улсын аварга Ч.Санжаадамбаар шөвгийн дөрөвт үлдлээ. Манай сайтаас явуулсан тааварт нийт 6300 сонирхогч оролцжээ. Тэдний 21 хувь нь Улсын аварга Ч.Санжаадамбыг энэ жилийн түрүү бөх болно гэсэн юм.  Улсын гарди Б.Гончигдамбад санал асуулгад оролцсон бөх сонирхогчдын 6 хувь нь саналаа өгчээ.     

18:06 2019-07-12

Зүүн талын тэргүүн магнайд Улсын Аварга Ч.Санжаадамба, баруун талын тэргүүн магнайд Улсын Аварга Н.Батсуурь нар гарч барилдана. 

 

Долоогийн даваанд учраа таарсан бөхчүүд өмнө нь хоорондоо таарахад хэн нь илүүрхэж байв?

(У.Ав) Ч.Санжаадамба - (У.Г) Б.Гончигдамба 1
(У.Ав) Н.Батсуурь 1️ - (У.Ав) С.Мөнхбат 3
(У.Ар) П.Бүрэнтөгс 3 - (У.Ар) Ц.Содномдорж 4
(У.Ар) Э.Оюунболд 3 - (У.Н) Д.Анар 1

17:55 2019-07-12

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ. 

Долоогийн даваанд бөхчүүд учраа бөхөө дараах байдлаар амлалаа. 

  • Улсын Аварга Н.Батсуурь хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Улсын Аварга С.Мөнхбатыг 
  • Улсын Арслан П.Бүрэнтөгс хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Улсын Арслан Ц.Содномдоржийг 
  • Улсын Аварга Ч.Санжаадамба хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Улсын Гарди Б.Гончигдамбыг 
  • Улсын Арслан Э.Оюунболд, шинээр улсын Харцага цолны болзол хангасан Улсын Начин Д.Анар нар тус тус тунан барилдахаар боллоо. 
GoGo Facebook Хуудас
 
 
Ерөнхийлөгчийн санаачилсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох заалтыг та дэмжиж байна уу.
Нийт 537 санал өгсөн байна.

Дээшээ