РАЛЛИ: Цэвэр ур чадвар сорьсон өдөр

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-07-13 13:15 GMT+8

“Торгоны зам” раллийн өнөөдрийн (Долдугаар сарын 13) үе шатны уралдаан хурдны хэсэг байхгүйгээрээ онцлог юм. Өнөөдөр олон улсын энэхүү нэр хүндтэй тэмцээнд оролцогчид, зохион байгуулагчид машин техникийнхээ хамт Монгол Улсын хилийг давж, БНХАУ-ын нутаг дэвсгэрт уралдаанаа үргэлжлүүлнэ.  

Харин Баасан гарагийн буюу өчигдрийн уралдаан хэрхэн болж өнгөрсөн талаар уншигчдадаа толилуулъя. Энэ өдөр Торгоны зам олон улсын раллийн 10 үе шатны зургаа дахь үе нь буюу Монголын нутаг дэвсгэр дээрх орон зайн уралдаан өндөрлөсөн билээ. Өмнө дурдсанчлан уралдааны замын нийт урт 5003 км, түүний дотор хурдны замынх нь уртын хэмжээ 2589 км юм.  

Баасан гарагийн уралдаан сонирхолтой болох нь гарцаагүй гэж хэн хүнгүй таамаглаж байсан бол хэрэг дээрээ тэмцээн эхэлснээс хойших өнөөг хүртэл хамгийн сонирхолтой уралдаан болсон гэхэд хилстэхгүй. Учир нь энэ уралдааны үеэр хэд хэдэн мотоцикл, Жип машин онхолдсон нь ямар нэг эвдрэл гэмтэл, аваар ослын улмаас бус жолоодлогын ур чадвар, жолоочийн өөрийнх нь алдаа эндэгдлээс шалтгаалсан юм.    

Энэ өдрийн “Торгоны зам” ралли жолоодлогын ур чадварыг жинхэнэ ёсоор сорьсон уралдаан болсон бөгөөд оролцогчид тухайн орон нутагт зүг чиг, орон зайгаа хэр сайн баримжаалснаас тэдний амжилт шалтгаалж байлаа.   

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 248 санал өгсөн байна.

Дээшээ