Амарч байсан иргэдийн майхныг дайрч, 6, 7 сартай хоёр хүүхдийн амийг хохироожээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-07-13 13:20 GMT+8

Баярын өдрүүдэд нутагт зам тээврийн ноцтой ослууд гарч эрдэнэт хүний амь нас эрдсэн харамсалтай хэргүүд бүртгэгджээ.  

38 настай эмэгтэй "А" нь өөрийн тээврийн хэрэгсэлээр нөхөр болох "Э" /эр,41н/-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

Өчигдөр 06.03 цагт Дорнод аймаг Цагаан-овоо суманд машинд хүүхэд дайруулсан гэх мэдээллийг шалгахад, тус сумын 5 дугаар баг сумын төвөөс баруун урагш 14 км зайд байрлах “Гүн цэнгэлэг” нэртэй нуурын эрэг орчимд 25 настай "О" нь автомашин жолоодон явах үедээ голын эрэг дээр амарч байсан иргэдийн майхан дээгүүр гарч улмаар 06, 07 сартай 2 эмэгтэй хүүхэд амиа алдаж, 3, 11, 25 настай 3 хүн гэмтсэн зам тээврийн ослыг Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

Мөн Хэнтий аймаг “Чингис хотын хаалганы ойролцоо зам тээврийн осол гарсан байна” гэсэн мэдээллийг 07-р сарын 12-ны 09:52-д авч шалгахад, 33 настай эмэгтэй "Э" нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хажууруу онхолдож, зорчиж явсан 5, 10, 21 настай 3 хүн газар дээрээ амиа алдаж, 28-30 насны 2 хүн гэмтсэнийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна. 

Төв аймаг Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутагт тээврийн хэрэгсэлд хүн дайруулж нас барсан гэсэн мэдээллийг 2019 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 20:05 д хүлээн авч шалгахад, 38 настай эмэгтэй "А" нь өөрийн тээврийн хэрэгсэлээр нөхөр болох "Э" /эр,41н/-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна. Иймд жолоочид та бүхэн тээврийн хэрэгсэл жолоодохдоо замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 259 санал өгсөн байна.

Дээшээ