Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлөөс Э.Оюунболдод 5 өрөө байр бэлэглэжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Р.Адъяасүрэн

2019-07-16 08:10 GMT+8

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Улсын арслан Э.Оюунболд түрүүлж, 26 насандаа Монгол Улсын Аварга цол хүртсэн.

Э.Оюунболдын Аварга цолыг мялааж Нутгийн зөвлөлөөс нь "King Tower" хотхонд 5 өрөө байр бэлэглэснийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монгол Улсын Дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар гардуулан өгчээ.

Цагийг эзэлсэн Их Аваргын төрсөн нутгаас ийн 30 жилийн дараа Улсын Аварга цолтон төрж буй

Энэ үеэр Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлийн дарга Л.Оюун-Эрдэнэ "Монгол түмэн цэл залуухан Аваргаа хайр, хүндлэлээрээ өлгийдөн авлаа. Төрийн наадамд 12 түрүүлсэн Их аварга багшийнхаа амжилтад хүрэхийн төлөө түмэн олныхоо итгэлийг даахыг төлөө хичээгээрэй гэж Монгол түмэн захиж байгааг дамжуулъя. Монголын ард түмэнтэй нэгэн адил Хан Бурхан халдун нь хамт хазайж, Хатан Хэрлэн, Онон нь хамт цалгиж, Хан Хэнтийчүүд бахархан наадлаа" хэмээв.

Э.Оюунболд Хан Хэнтий нутгаас 30 жилийн дараа Улсын Аварга цол хүртсэн бөх болж байгаа юм.

30 жилийн тэртээ, 1989 оны Ардын хувьсгалын 68 жилийн ойн баяр наадмаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Монгол Улсын Дархан Аварга Б.Бат-Эрдэнэ 25 настайдаа хоёр дахиа түрүүлж, Улсын Аварга цол хүртэж байсан билээ.

Цагийг эзэлсэн Их Аваргын төрсөн нутгаас ийн 30 жилийн дараа Улсын Аварга цолтон төрж буй юм.

Хэнтий аймгийн Нутгийн зөвлөлөөс залуу Аварга Э.Оюунболдыг долоодугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хүндэтгэл үзүүлсэн байна.

Дашрамд дурдахад Улсын Аварга Э.Оюунболд өнгөрсөн жилийн наадмаас хойш ОХУ-д тусгайлсан бэлтгэл хийжээ.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 257 санал өгсөн байна.

Дээшээ