Охидын шигшээ баг БНСУ-ыг зорино

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
МХБХ

2019-07-16 17:15 GMT+8

Япон мэргэжилтэн Рио Кавамотогоор удирдуулсан 15 хүртэлх насны охидын шигшээ баг “Их Наран” улсын Хаконе хотын бэлтгэлийн баазад 7 хоног хамтарсан бэлтгэл хийгээд ирсэн. Тэд ирэх сард БНСУ-г зорино. Учир нь 8 сарын 5–10-ны өдрүүдэд тус улсад Зүүн Азийн 15 хүртэлх насны Охидын Хөлбөмбөгийн Фестиваль зохиогдох юм. 

Манай улсаас гадна БНСУ, Тайвань, Хонг-Конг, Япон, Умард Марианы Арлууд, БНХАУ, Гуам тэргүүтэй нийт 8 улсын баг 2 хэсэгт хуваагдан тус тэмцээнд оролцож байгаа бөгөөд Монголын баг Хонг Конг, Умард Марианы Арлууд, Гуам гэсэн багуудтай нэг хэсэгт хувиарлагджээ. Монгол улсын багийн тоглох хуваарийг хүргэе.

08 сарын 05-ХОНГ КОНГ – МОНГОЛ 15:00 цагт
08 сарын 06-МОНГОЛ – У.М.АРЛУУД 15:00 цагт
08 сарын 07-ГУАМ – МОНГОЛ 15:00 цагт

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 232 санал өгсөн байна.

Дээшээ