“Торгоны зам” раллигийн үеэр Канадын ALDO багийн машин шатжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
GoGo.mn

2019-07-16 14:49 GMT+8

“Торгоны зам” ралли сүүлийн өдрөө БНХАУ-ын нутаг дэвсгэр дээр үргэлжилж буй. Тэгвэл энэ сарын 14-нд наймдугаар гарааны үеэр Канадын ALDO багийн машин уралдааны зам дээр шатжээ.

Энэ талаар тус багийн жолооч Давид өөрийн хуудсандаа мэдээлсэн байна. Тэрбээр “Патрик бид хоёр аюулгүй байна. Гэвч машингүй болсон. Барианаас 50 км-ийн зайд машин шатаж эхэлсэн ч бид аюулгүй гарч чадсан. Машин маань шатсанд маш гунигтай байгаа ч бид аюулгүй байгаа нь юу юунаас илүү чухал юм. Дунд талын толинд шатаж буй гал харагдаж эхэлсэн учраас би машинаа гэнэт зогсоосон. Тэгээд бид үсрэн гарч, гал унтраагчаар галыг унтраах гэж оролдсон. Гэвч гал аль хэдийнээ хүчтэй болжээ. Дугуйнууд нь шатаж, хар утаа тэнгэрт тулав. Энэ бүхний төгсгөлд зөвхөн нүцгэн металл л үлдлээ. Бид үүнийг Хятадаас авч явах болно. Энэ бүхэн хөгжилтэй мэт сонсогдож байгааг бид мэднэ. Гэвч энэ бүхний эцэст дахиад авто спортод цаг зав, хүч хөдөлмөрөө зориулна гэж бодоход хэцүү байлаа. Бид баазруу хэрхэн буцахаа бодож чадсангүй. Азаар эмнэлгийн нисдэг тэрэг ирж биднийг бааз руу авч явлаа. Бид газардах үед л тайвширлыг мэдэрсэн. Энэ үед маш их сэтгэл хөдөлж, тэврэлдэн уйлж эхэллээ. Уралдааны машин хэдий үнэ цэнэтэй ч бидний амь настай харьцуулшгүй гэдгийг бодон алхлаа” гэсэн байв.
 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 248 санал өгсөн байна.

Дээшээ