Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын санаачлан боловсруулсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа.
Хуулийн төсөлд ямар ямар заалт тусгасан талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд мэдээлэл хийв.
Бүрэн эрхийн хугацааг таван жил болгох үндэслэл нь энэ хугацаанд эдийн засгийн уналт өсөлт хоёул багтаж байна
Тэрбээр “Хот гэдэг үг Үндсэн хуульд байдаггүй. Тиймээс хот гэдэг үгийг нэмж байна. Ингэснээр Улаанбаатарын найман дүүрэг хот болж болно. Мөн Үндсэн хуулийн 57.3-т байгаа нутгийн иргэдийн хурлын саналыг үндэслэн УИХ шийдвэр гаргадаг байсныг болиулж, заавал зөвшөөрөл авахгүй болж байна. Аймаг, сум байгуулахыг УИХ, Засгийн газар шийднэ. Нэгдсэн нэг улс учраас заавал зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзэж байна. Өнгөрсөн 30 жилд нэг ч хот нэмэгдээгүй нь энэ заалттай холбоотой. Хот болохоор хороод засгийн газрын сум болон дүүргийн Засаг даргыг шууд сонгодог болж байна.
УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, сонгуулийн системийг холимог болгох, тусгаар тогтнолын асуудлаар санал асуулга явуулахыг хориглох зэрэг заалт оруулсан.
Мөн байгалийн баялгийн менежментийг хэрхэн хийх талаар нэлээд нарийвчилсан заалт оруулсан. Баялаг манайх, гадаадын хөрөнгө оруулагч 100 хувь хөрөнгө оруулалт хийж, ашгийн 51 хувийг манайх хүртэнэ гэж заасан.
Мөн Шүүхийн сахилгын хороо гэж шинэ байгууллагыг бий болгоно” гэлээ.
Зөвхөн Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүн байхыг зөвшөөрч үлдсэн сайд нь УИХ-ын гишүүн байх ёсгүй
Гишүүдийн бүрэн эрхийн хугацааг таван жил болгох үндэслэл нь энэ хугацаанд эдийн засгийн уналт өсөлт хоёул багтаж байгаа учраас аль нэг нам сонгуульд ялаад өсөлт, бууралт хоёуланг нь харах боломжтой хэмээсэн юм.
Ерөнхийлөгч Дээд шүүхийн шүүгчийн томилгоо 12 жил байх, болон Засгийн газрын дөрвөн гишүүн нь давхар дээлтэй байх заалтыг дэмжихгүй байгаа аж. Зөвхөн Ерөнхий сайдыг УИХ-ын гишүүн байхыг зөвшөөрч үлдсэн сайд нь УИХ-ын гишүүн байх ёсгүй гэж үзэж байгаа аж.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын гишүүдийн саналыг тусган төсөл санаачлагчид уламжлахаар болсон.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Долоон байгууллагын саналыг авна. Засгийн газрын саналыг авахгүй. Долоон байгууллага саналаа ирүүлж дуусч байгаа” гэлээ.