Цагдаагийн ажилтны нэр барин, хэрэг үйлдсэнийг илрүүлжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-07-17 16:30 GMT+8

Энэ сарын 16-ндөр Урлан бүтээх төвийн орчмын ТҮЦ-нд өөрийгөө цагдаагийн албан хаагч гэсэн залуу орж, торгоно гэж айлган, 40.000 төгрөг 2 хайрцаг тамхи авчээ. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгахад 25 настай эрэгтэй У цагдаагийн ажилтны нэр барин дээрх хэргийг үйлдсэн нь тогтоогдсон байна.

Иймд худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж ашиг хонжоо олох гэсэн иргэдийн гэмт үйлдэлд автагдалгүй, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 248 санал өгсөн байна.

Дээшээ