Бизнес илтгэлийн индекс 2012 оноос хойш анх удаа эерэг гарлаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-07-18 10:45 GMT+8

МҮХАҮТ-аас бизнесийн орчны ерөнхий төлөв байдал, хөрөнгө оруулалтын орчин, аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого, макро эдийн засгийн үндсэн асуудал болох ядуурал, ажилгүйдэл, инфляцийн талаар бизнес эрхлэгчдийн байр суурь, цаашид хэрхэн өөрчлөгдөх хүлээлт, бизнесийн орчны сайжруулбал зохих асуудлууд зэрэг үзүүлэлтүүдээр бизнесийн орчныг үнэлэх зорилготой судалгаа хийдэг. 

2018 оны судалгааг 18 дахь жилдээ явуулжээ. Судалгааны асуулгыг Улаанбаатар хот, орон нутгийн нийт 845 бизнес эрхлэгчдийн дунд ярилцлага ба онлайн хэлбэрээр 2019 оны 4-6 саруудад явуулсан байна.

 19-нөөс ихэнх нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

Бизнес итгэлийн ерөнхий индекс 2018 онд 0.47 гарсан нь сүүлийн 6 жилийн хугацаанд анх удаагийн эерэг үр дүн юм. 2017 онтой харьцуулахад 0.79 нэгжээр өссөн байна. Бизнес итгэлийн индекс эерэг утгатай байгааг эдийн засгийн өсөлт, ялангуяа томоохон төслүүдийн бүтээн байгуулалттай холбон үзэж болно.

Нийт судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 54 хувь нь бизнесийн ерөнхий орчин өмнөх жилээс сайжирсан, дунджаар 24 хувь нь  макро эдийн засгийн орчин сайжирсан гэж тус тус үзжээ.

Бизнесийн орчныг хэмжих бодит үзүүлэлт болох ашиг, орлогын үзүүлэлт нь 2017 онд 25 нэгж хувийн өсөлттэй гарч байсан бол 2018 онд бизнес эрхлэгчдийн 58 хувь нь ашиг орлого өмнөх оноос тодорхой хэмжээнд өссөн гэсэн байна.

Хөрөнгө оруулалтын үзүүлэлтийн хувьд

  • 2018 оны эерэг үнэлгээ нь өмнөх оноос 20 нэгж хувиар өссөн дүнтэй байна.
  • 2019 оны хөрөнгө оруулалт хийх тухай хүлээлт нь өмнөх оноос 1 нэгж хувиар буурчээ.

2018 онд бизнесийн орчны тулгамдсан асуудлаар эхний 2 байранд “Зээлийн хүү өндөр, хугацаа богино”, “Бодлогын тогтворгүй байдал” гэж нэрлэсэн нь өмнөх жилийнхтэй ижил хэвээр байна.

Судалгаанд оролцогчид 2018 оны хувьд бизнесийн орчинд өмнөх оноос илүү сайн дүн тавьсан бөгөөд харин 2019 оны бизнес эрхлэх орчны хүлээлтийн талаар өмнөх жилүүдээс төдийлөн сайжрахгүй гэж үзсэн байна.

Уг судалгааны гол үзүүлэлтүүдийг дараах инфографикаас хүлээн авна уу.

Судалгааны тайланг бүрэн эхээр нь ЭНД ДАРЖ үзнэ үү.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 237 санал өгсөн байна.

Дээшээ