ЖДҮХС-гаас банкаар дамжуулан олгох 13 тэрбум төгрөгийн зээлд 47 төсөл өрсөлдөж байна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-07-18 15:39 GMT+8

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгодог. Иймд тус сангаас зээл авах хүсэлтэй  иргэн, ААН олон. Тус сангаас зээл олгохдоо банкаар дамжуулан, сангаас шууд гэсэн хоёр хэлбэрээр олгох юм.

Банкаар дамжуулан зээлдүүлэх төслийн сонгон шалгаруулалтын урьдчилсан судалгааны шат дууслаа.

300.0 сая төгрөгөөс 1.0 тэрбум төгрөгийн зээл хүссэн 65 иргэн, аж ахуйн нэгжийн 47.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг ЖДҮХСанд судалжээ. Үүнээс 47 иргэн, аж ахуйн нэгжийн төсөл урьдчилсан судалгааны шатанд 70-аас дээш оноо авч, дараагийн шат буюу Хорооны шатанд шилжсэн.

Эдгээр төслийг салбараар ангилбал

  • Боловсруулах үйлдвэрлэл 78.5 хувийг,
  • ХАА, ойн аж ахуйн салбар 12.5 хувийг,
  • Бөөний худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлал, нийтийн хоолны үйлчилгээ 9 хувийг тус тус эзэлж байна.

Нийт боловсруулах үйлдвэрийг эдийн засгийн дэд ангилалаар задлан авч үзвэл мах боловсруулах, сүү сүүн бүтээгдэхүүн, ноос ноолуур угаах самнах, арьс шир боловсруулах, гутал засвар, үйлдвэрлэл гэх мэт Засгийн газрын 190 дүгээр тогтоолоор батлагдсан жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбартай нийцжээ. Импорт орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, шинэ ажлын байр бий болгох төслүүд дараагийн шатанд тэнцсэн байна. 47 аж ахуй нэгжийг Хорооны долоон гишүүн тус бүр оноогоор дүгнээд авсан оноогоор нь жагсаана. Хорооны хуралдаан өнөө өглөө эхэлсэн бөгөөд өнөөдөр бүтэн өдөр үргэлжилнэ.

Төслийн урьдчилсан судалгааг хийхдээ

  • Төслийн үр ашиг,
  • Өгөөж,
  • Барьцаа хөрөнгийн хүрэлцээ,
  • Тухайн салбарын төлөв байдал,
  • Хэчнээн ажлын байр бий болгох,

Төслийн эдийн засгийн тооцооллын олон улсын зээлийн шинжилгээний арга, аргачлал, рейтинг зэрэг 15 үзүүлэлтийн 90 гаруй сонголт бүхий 100 хүртэл онооны системээр үнэлжээ. Эцсийн шатанд шалгарсан төслийн зээлийг  ХААН, Хас, Төрийн банкаар олгоно. 

Гэрэл зургууудыг Д.Жавхлантөгс

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 236 санал өгсөн байна.

Дээшээ