ХӨЛБӨМБӨГ: Нигери хүрэл медаль хүртлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-07-18 10:15 GMT+8

"Африкийн үндэстнүүдийн цом 2019" тэмцээний хүрэл медалийн төлөөх тоглолт өнөөдөр боллоо. Тоглолтод 1-0 харьцаагаар Нигерийн шигшээ баг ялалт байгуулав.

Хагас шигшээд Алжирт 2-1-ээр хожигдсон Нигери хүрэл медалийн төлөө Сенегалд 1-0-ээр хожигдсон Тунистэй тоглосон юм. Тоглолтын цорын ганц гоолыг 3 дахь минутад Одион Игало оруулжээ. Ингэснээр Одион Игало тэмцээний мэргэн буучдын жагсаалтыг 5 гоолтойгоор ганцаараа тэргүүлж байна.

Нигерийн шигшээ багийн хувьд B хэсгээс хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан бол Тунис ч мөн E хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан юм. Харин алтан медалийн төлөө тоглох Алжир, Сенегалын шигшээ багууд хоёул C хэсгээс шалгарсан. Тэд хэсэгтээ нэг удаа тоглоход Алжир 1-0-ээр хожсон билээ. Аваргын төлөөх тоглолт долоодугаар сарын 20-ны 03:00 цагт болно.

Эх сурвалж: Cafonline.com

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 233 санал өгсөн байна.

Дээшээ