Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа. Тэрээр нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах ажлын хэсэгт багтсан. Ажлын хэсгээс ирэх сард хэд хэдэн шинэ зохицуулалт хийх шийдэлд хүрсэн юм. Үүний эхнийхийг Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас өчигдөр танилцуулав.
А БҮС РҮҮ ТОМ ОВРЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛҮҮД ЗӨВХӨН ШӨНӨ НЭВТРЭХ ХЯЗГААРЛАЛТЫГ СУДАЛЖ БАЙНА
-Улаанбаатарын замын ачааллыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийг тойргийн системд шилжүүлж, авто замыг А, В, С бүсчлэлд хуваажээ. Энэ шийдвэр хэзээнээс хэрэгжих вэ?
-Есдүгээр сараас өмнө буюу замын ачаалал нэмэгдэхээс өмнө хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ бол цогцоор нь хийх олон ажлын зөвхөн нэг нь. Нийслэлийн Авто тээврийн төлөвлөлтийн газар, Тээврийн цагдаагийн алба гэх мэт энэ чиг үүргийн байгууллагууд хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Бид шийдвэрээ шинжлэх ухааны үндэстэй, харьцуулсан судалгаанд суурилан гаргасан. Хэрэгжүүлээд эхлэхээр үр дүн гарна. Онол практикийн зөрүү гарахгүй гэсэн үг. Түгжрэл буурахаар зам тээврийн осол мөн дагаад буурдаг.
Арга хэмжээ авалгүй, шинэ зохион байгуулалт нэвтрүүлэхгүй бол 2020 он гэхэд бүгд зам дээрээ таг гацаад зогсоно.
-А, В, С бүсчлэлд хувааснаар түгжрэл хэдэн хувиар буурах вэ?
-Тэдэн хувь гээд яг таг хэлэх хэцүү. Учир нь бид судалгааны явцдаа байна. Үр дүн гаргахын төлөө ажиллаж байна. Судалгаанд суурилсан шийдвэрүүд гаргах тул тодорхой дэвшил авчирна гэж найдаж байна.
Түгжрэлд олон хүчин зүйл нөлөөлдөг: Улаанбаатарын буруу төлөвлөлт, иргэдийн хөдөлгөөнд оролцох үеийн сахилга соёл, дүрэмч бус ажиллагаа, импортын тээврийн хэрэгслийн бодлого алдагдсан гэх мэт. Импортын тээврийн хэрэгслийн тоо, замын нийлүүлэлт тэнгэр газар шиг зөрүүтэй боллоо. Иймд олон төрлийн арга хэмжээг системтэй авах, нийслэлд тээврийн хэрэгслийг хязгаарлах, ингэхдээ жолооч нарын сахилга хариуцлагыг сайжруулах зайлшгүй шаардлага үүссэн. Арга хэмжээ авалгүй, шинэ зохион байгуулалт нэвтрүүлэхгүй, энэ чигээрээ яваад байвал 2020 он гэхэд бүгд зам дээрээ таг гацаад зогсоно. Манай замын ачаалах коэффициент стандартаас хэдийнэ хэтэрсэн. Зүй нь 1000 хүнд ногдох тээврийн хэрэгслийн тоо 200-230 болоход хувийн тээврийн хэрэгслийн ашиглалтыг хязгаарлах, нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд давуу эрхтэй оруулдаг олон улсын жишиг бий.
Одоо нийслэлд 1000 хүнд ногдох тээврийн хэрэгслийн тоо 430-500-д хүрчихлээ.
-А, В, С бүс бүрд замын хөдөлгөөний өөр өөр зохицуулалт үйлчлэх үү?
-Хамгийн их ачаалалтай хэсэг буюу хотын төв рүү зөрчилтэй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, зам тээврийн осол олон удаа үйлдсэн жолоочийг нэвтрүүлэхгүй. Зөрчилгүй жолооч нар бол шууд нэвтэрнэ. Зөрчилгүй гэдэг нь замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийн торгуулиа барагдуулсан, автомашинаа тээврийн хэрэгслийн хяналтын улсын үзлэгт хуваарийн дагуу оруулсан, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангасан, жолооч юм. Жолооч нарыг илүү сахилгажуулах, хариуцлагатай болгох шаардлага бийг түрүүн дурдсан. Иймд жишээ нь А бүсэд нэвтрэхгүй байх гэх мэт шинэ зохицуулалтыг судалж байна. Учир нь бусдын эрхийг хүндэтгэх хэрэгтэй.
Статистикаас харахад хувиараа машин барьж, такси үйлчилгээ үзүүлдэг иргэд зам тээврийн ослын 75-80 хувийг үйлджээ. Тодруулбал эрхэлсэн ажилгүй, хувийн машинаараа хүн тээвэрлэдэг, албан ёсоор такси үйлчилгээний зөвшөөрөл аваагүй иргэд гэсэн үг.
Мөн А бүс рүү том оврын тээврийн хэрэгслүүд (үүнд түгээлтийн машинууд хамаарна) зөвхөн шөнө л нэвтэрнэ гэх мэтээр хязгаарлах боломжийг судалж байна. А бүсэд байрладаг бүх сургууль заавал хүүхдийн автобустай байх шаардлагыг тавьж эхэлнэ. Одоогоор санал асуулгад оролцсон хүмүүсийн 70 хувь нь эдгээр зохицуулалтыг дэмжсэн.
А бүс рүү том оврын тээврийн хэрэгслүүд (үүнд түгээлтийн машинууд хамаарна) зөвхөн шөнө л нэвтэрнэ гэх мэтээр хязгаарлах боломжийг судалж байна.
-Өнгөрсөн сард болсон Улаанбаатарын эдийн засгийн форумаар тусгай замын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх саналаа нийслэлийн удирдлагууд танилцуулан, хувийн хэвшлийнхнийг хөрөнгө оруулахыг уриалсан. Энэ нь ямар тээврийн хэрэгсэл вэ?
-Хүмүүс олон сая хүн амтай хотуудад түгжрэл үүсдэггүй байтал 1.5-хан сая хүнтэй Улаанбаатарт зам битүү байна гэцгээдэг. Том хотуудад метро, нийтийн тээвэр, такси, дугуй, явганаар зорчих хэлбэр нь сайн хөгжсөн байдаг. Нийт зорчигчдын 70-80 хувь нь эдгээрээр үйлчлүүлдэг. Харин манайд энэ үзүүлэлт дөнгөж 30 хувь байна. Нийслэлд 500 орчим мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй. Мөн дийлэнх машиныг идэвхтэй ашигладаг, дээрээс нь жолооч нарын сахилга хариуцлагагүй байдлын улмаас гацаа үүсэж байгаа юм.
Иймд тусгай замын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх саналаа хүргүүлсэн. Энэ нь зорчих хэсгийн хамгийн баруун эгнээ эсвэл дундуур нь ч явж болдог нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэл. Энэ хэрэгсэл зорчих эгнээгээр өөр машин явахгүй тул иргэдэд маш хурдан үйлчилнэ. Хувийн унаатайгаа 2 цаг явдаг бол энэ хэрэгслээр 20 минутад зорчдог. Иймд иргэд олноороо үйлчлүүлдэг жишгийг гаднын хотод харж болно. Мөн энэ тээврийн хэрэгсэл богино зайд зорчдог онцлогтой. Гэвч тусгай замын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх нь төсөв мөнгөтэй холбоотой асуудал.
-Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр явдаг. Ийм зохицуулалтыг хойшоо, урагшаа салаалсан замуудад нэмж тогтоох боломж бий юу?
-Ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд олон санал яригдаж байна. Өмнө нь Энхтайваны өргөн чөлөө хамгийн их ачаалалтай байсан бол одоо таны хэлж байгаа шиг бусад зам ч хөдөлгөөн ихтэй болсон. Иймд нэгдүгээр эгнээгээр нь нийтийн тээвэр л зорчих замыг нэмэх шаардлага бол бий. Иймд бид хөрвөх эгнээг Улаанбаатарт анх удаа нэвтрүүлэх ажилдаа орсон.
-Хөрвөх эгнээ гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлавал...?
-Хөдөлгөөний шинэ менежмент нэвтрүүлэхдээ нийслэлийг хэд хэдэн бүсэд хуваах, авто зогсоолын тоог нэмэх, нийтийн тээвэрт давуу эрх олгох гэх мэт олон шийдлийг судалж байна. Үүний нэг нь хөрвөх эгнээ.
Өглөө зуслан чиглэл рүү зорчих хүн бараг байхгүй. Иймд өглөө зуслан чиглэлийн нэг эгнээг хөрвүүлэн, нэг чигтээ 3, нөгөө чигтээ 1 урсгалтай болгох талаар судалж байна. Орой болохоор хотын төв рүү чиглэсэн зам ачаалал багатай болдог.
Гэхдээ эхлээд бэлтгэлээ сайн хангахгүй бол энэ зохицуулалт эрсдэлтэй. Эрх зүйн болон техник хэрэгслийн бэлтгэлээ сайн хангаж, тэмдэг тэмдэглэгээг сайн байршуулан, иргэдэд мэдээллийг урьдчилан түгээхгүй бол осол гарч болзошгүй. Мөн нэгэнт ачаалал авчихсан замыг бусад салбар зам нь хүлээж авах боломж манай нөхцөлд алга. Жишээ нь Энхтайваны өргөн чөлөөнөөс 7 эгнээгээр орууллаа гэхэд жолооч нар хүссэн хүсээгүй 1-2 эгнээ рүү шилжих болно. Тэгэхээр бүх замаа жигд хөгжүүлэх шаардлагатай. Хөдөлгөөн зохион байгуулалт удааширч байгаа нэг шалтгаан нь энэ.
-Зөрчлийн тухай хууль хэрэгжээд 2 жил өнгөрлөө. Энэ хуульд тээврийн хэрэгсэл жолоодох үед гар утас ашигласан бол 10 мянган төгрөгөөр торгохоор заасан. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөн хувь хүнийг 50, хуулийн этгээдийг 500 мянган төгрөгөөр торгох заалт бий. Энэ хууль хэрэгжсэнээр та бүхний хүлээж байсан үр дүнд хүрсэн үү?
-Зөрчлийн хуулийн заалтууд хөнгөдсөн гэж би боддог. Бусад оронд янз бүрийн аргаар жолооч нартаа зөв дадал хэвшил суулгах ажил хийдэг. Зөрчил гаргасан иргэдийн дунд судалгаа явуулахад дээрх заалтуудын нөлөө маш бага байдаг. Өмнө нь торгуулсан иргэн дахин дахин торгуулж байна. Архи уучхаад дахиад л согтуугаар машин барьдаг. Тэд эмээхгүй байна. Хэрэв согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол бүх насаар нь жолооч байх эрхийг нь хасчихвал иргэд арай өөр хандах байх.
Тээврийн цагдаагийн байгууллага “Яараад яах вэ”, “Бяцхан зорчигч” аян, Ослын хохирогчдоо сонсох өдөрлөг зэргийг тогтмол зохион байгуулдаг. Гэвч замын хөдөлгөөнийг зохицуулах гол хуулийн нэг болох Зөрчлийн хууль дахь таны дурдсан шийтгэлүүд зөөлөн байгаа учраас осол буурахгүй байна.
Гэхдээ бид Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиа шинэчлэн, дүрэм журмаа шинэчилсээр байгаа. Эрх зүйн орчин, дэвшилтэт техник технологио хамтад сайжруулсаар байна. Жишээ нь улсын дугаар таних, өндөр чанартай хяналтын камерууд, хурд хэмжигч байрлуулж байна.
-ЖАЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бэхжүүлэх төсөл хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Та бүхэн хамтарч ажиллаж байгаа юм билээ.
-Тийм. Энэ төслийн онцлог нь олон нийт рүү чиглэсэн. Мэргэжлийн зураачидтай хамтран, цуврал зурган өгүүлэмж бэлтгэн, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр хүмүүст хүргэсэн. Мөн рэппэр Gee, дуучин Накитай хамтран “Happy аав” нэртэй, цоо шинэ дуу бүтээлээ. Тэд бол залуучуудын хүндлэлийг хүлээсэн, авъяаслаг уран бүтээлчид. Зам тээврийн ослын дийлэнхийг залуучууд гаргадаг. Иймд хоёр дуучнаар дамжуулан, осол авааргүй зорчиж байхыг уриалсан юм.
-Зам тээврийн ослын дийлэнх нь нийслэлд гардаг. Гэхдээ үхэлд хүргэсэн, ноцтой ослууд орон нутгийн зам дээр гарч байна. Үүний эсрэг цагдаагийн байгууллага ямар арга хэмжээ авч байгаа вэ?
-Манай улсад жилд 500 орчим хүн авто осолд өртөн, амиа алддаг. Дийлэнх шалтгаан нь хурд хэтрүүлснийх. Иймд “Яараад яах вэ” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээг 21 аймагт гурав дахь жилдээ хэрэгжүүлж байна. Мөн нийслэлээс орон нутаг руу гарч буй гурван зам дээр түлхүү хяналт тавьж байна. Зам тээврийн осол гарах нөхцөл өндөр учраас тэр. Энэ жил бид илүү олон хүнийг энэ арга хэмжээнд дайчилж, хүн хүчээ ч нэмсэн. Эхнээсээ үр дүн нь гарч байна.
Үүний сацуу олон нийт рүү чиглэсэн, "Бяцхан зорчигч" аян, авто ослын хохирогчдын дуу хоолойг хүргэх зорилготой "Хичээх өдөр" зэргийг тогтмол зохион байгуулж байна.
Орон нутгийн жолооч нар болон иргэд хаана хаана камер, цагдаагийн пост байдгийг ерөнхийд нь мэддэг. Бид өнгөрсөн онд 23 хяналтын пост ашиглалтад оруулсан юм. Энэ онд хөдөлгөөнт постууд нэмж, тээврийн цагдаа нар 24 цагаар ажиллаж байна. 186 цэгт 500 албан хаагч ажилласны үр дүнд өнгөрсөн онд нас баралтыг 27 хувиар, гэмтсэн хүний тоог 9.6 хувиар буулгасан.
Хөдөлгөөнд оролцогчид энэ онд бидэнтэй хамтран ажиллаж, замын хөдөлгөөндөө зөв оролцвол дахиад олон хувиар осол гэмтлийг бууруулах боломжтой. Иймд хурдаа тохируулан, бүсээ зүүж, хүнээ зөв тээвэрлэхийг уриалж байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.