Японд “Залуус аа, саналаа бүү өг!” видео олны анхаарлыг татжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Сондор GoGo.mn

2019-07-20 15:15 GMT+8

Японы дээд танхимын сонгуулийн сурталчилгаанд зориулсан “Залуу үеийнхэн минь, санаалаа бүү өг!” видео олны анхаарлыг татжээ. 

Японы төрийн дээд танхимын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн. Энэ жилийн сонгууль өгөх иргэдийн ирцийг хангалттай байлгах үүднээс сурталчилгааг олон янзаар хийж байна. Жишээ нь Японы ахмадуудын төлөөллийг оролцуулж залууст зориулсан егөөдсөн агуулгатай ухуулга сурталчилгааг хийжээ.

Энэхүү видеонд ахмадууд “Залуус аа, саналаа бүү өг!” хэмээх аж. Мөн үүнд сүүлийн жилүүдэд маш бага санхүүжилттэй, менежмент дутмаг байгаа тэтгэврийн системийг буруушаажээ. 

Мөн ахмадууд “Цаг уурын өөрчлөлт гэнэ ээ? Энэ асуудал биднийг 20-30 жилийн дараа гэхэд шаналгахгүй, бидэнд хамаагүй асуудал” гэжээ. Гол мессеж нь тэд залуу үеийнхнийг олон нийтийн сүлжээнд идэвхтэй байдаг ч нийгмийн олон зүйлд гомдоллохоос цаашгүй байдгийг онцолжээ. Сонгуульд залуу сонгогчдын ирц бага байгаа нь ахмадууд улс төрийг жолоодох нэг шалтгаан болж байна гэв.

Энэхүү видеоны найруулгыг Японы хошин шогийн жүжигчин Нана Такамацу хийсэн бөгөөд залуусын оролцоог нэмэхээр уг бүтээлийг хийсэн тэрээр “Иргэн бүр улс төрийн оролцоотой, өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг байгаасай гэж би хүсдэг” хэмээжээ. 

Энэ лхагва гарагт нийтлэгдсэн уг видеог одоогоор 333 мянган хүн үзжээ. Нана “Хэрэв залуу хүмүүст “Чи саналаа өгөөрэй” гэх юм бол тэд уриалгыг сайн хүлээж авахгүй” гэжээ. 

Сонирхуулахад, Доналд Трампын сонгуулийн сурталчилгаанд мөн үүнтэй төстэй аргыг хэрэглэж байжээ. 

Эх сурвалж: Japantimes

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 232 санал өгсөн байна.

Дээшээ