Олноо Saran cake хэмээх нэрээрээ танигдсан, бялуу урлаач М.Наранчимэг өөрийн сургалтаа эхлүүлжээ. Тэрээр хамгийн анхны сургалтаа зургадугаар сарын 8-9-ний өдрүүдэд зохион байгуулсан аж.
“Saran cake”-ийн үүсгэн байгуулагч М.Наранчимэг Монголын бялуу урлаачдын академийн удирдах зөвлөлийн даргаар ажилладаг бөгөөд мөн Олон улсын бялуу урлаачдын гишүүн юм. Тэрээр бялуу урлалын чиглэлээр багагүй хугацаанд олж авсан өөрийн ур чадвар, мэдлэгээ сургалтаараа дамжуулж бусадтайгаа хуваалцаж байна.
Түүний бялуунууд энгийн нэг бүтээл бус Sugart art (чихрийн урлал) чиглэлийн бялууны сургалт гэдгээрээ онцлог бөгөөд Монголдоо энэ чиглэлийн анхны сургалт болжээ. Тэрээр анхны шавь нартаа Пороро хүүхэлдэйн киноны баатруудыг байшингийнх нь хамтаар хийхийг заажээ.
Бялуу урлаач бүсгүй тун удахгүй буюу наймдугаар сарын 1, 2, 3-ны өдрүүдэд дараагийн сургалтаа зохион байгуулах гэж байна. Нэг удаагийн сургалтад 10 хүн хамрагдах боломжтой юм.
Түүний амжилтаас дурдвал
• 2015 онд (International Cake Exploration Socete) буюу Олон улсын Бялуу Урлаачдын Нийгэмлэгийн 40 дэх удаагийн тэмцээнд гуравдугаар байр,
• 2017 онд Олон улсын бялуу урлаачдын Хуримын бялууны 24 дэх удаагийн тэмцээнд тусгай байр,
• 2018 онд Англид болсон GATSBY сэдэвт олон улсын тэмцээнээс Various төрөлд нэгдүгээр байр тус тус эзэлжээ.
Уг сургалтаар та тохилог таатай орчинд, цөөн тооны суралцагчидтай хамт чадварлаг багшийн заавар дор чихрэн бялуун урлал хийж нэгэн өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлэх боломжтой юм.
"Saran cake"-ын фэйсбүүк хуудас: www.facebook.com/sarancake.mn/