Нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийв.
Энэ үеэр дараах мэдээллийг өглөө:
Хотод байгаа 2382 авто зогсоолын тоог 15 мянга 696 болгон нэмэгдүүлнэ. Одоогийн байдлаар зөвшөөрөлгүй байгаа 5330 авто зогсоол, шинээр суллагдсан 7984 авто зогсоол бүртгээд байна.
Цаашдаа авто зогсоолыг бүгдийг төлбөртэй болгож, үнэ төлбөргүй зогсоол байхгүй болгоно. Гэхдээ зогсоолын төлбөрийг нэмэхгүй. Зогсоол хайж цаг их алддаг, цаашлаад түгжрэлд хүртэл нөлөөлдөг. Хөрөнгийн биржийн зогсоолын дүрс бичлэгийг бүтэн өдөр хийхэд ердөө 10 машины зогсоол дээр л бусад машинууд сэлгэн зогссон. Учир нь үлдсэн зогсоолууд дээрх машин бүтэн өдөр хөдлөөгүй. Зогсоолын талаарх журам байхгүй байна.
Нийтийн зосгоол нийтийнх байх ёстой. Хэдий зарим зогсоол төлбөртэй ч тэнд зогсох дээд хугацааг мөн заах шаардлага үүсэж байна гэв.