Энэ өдөр болсон онцлох үйл явдлуудыг түүвэрлэн хүргэж байна.
1783 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 24. СИМОН БОЛИВАР МЭНДЭЛЖЭЭ
Венесуэлийн улс төр, цэргийн удирдагч Симон Боливар 1783 оны энэ өдөр Венесуэлийн нийслэл Каракас хотноо мэндэлжээ. Тэрээр Өмнөд Америкт Испанийн эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцэж байсан томоохон зүтгэлтнүүдийн нэг юм. Боливар Тусгаар тогтносон үндэстнүүдийн холбоо буюу Бүгд найрамдах Латин Америкийг байгуулж түүнийгээ Гран Колумб хэмээн нэрлэсэн бөгөөд 1819-1830 он хүртэл ерөнхийлөгчөөр ажиллаж байв.
1911 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 24. МАЧУ-ПИКЧУГ НЭЭЖЭЭ
Америкийн археологич Хирам Бингхэм 1911 оны энэ өдөр эртний Инка үндэстний суурин болох Мачу-Пикчуг анх олж харсан байна. Куско хотоос баруун хойд зүгт байрлах уг суурин Инкачуудын удирдагчдын зуслан байсан бөгөөд 16-р зууны Испанийн эзлэн түрэмгийлэгчдийн хөлд бараг л сүйдсэн байв. Хэдэн зуун жилийн турш оршин байсан уг сууринг тухайн нутгийн цөөн хэдэн тариачид мэддэг байжээ.
2001 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 24. АНХНЫ СОНГОГДСОН ЭЗЭН ХААН
Болгарын сүүлчийн хаан Симеон Саксен-Кобург-Гота 2001 оны энэ өдөр тангараг өргөж Болгарын Ерөнхий сайд болсноор ардчилсан сонгуулиар улс төрийн эрх мэдлийг авсан анхны хаан болжээ. Симеон Саксен-Кобург-Гота 1943 оны наймдугаар сард балчир байхдаа эцгийгээ өөд болсны дараа хаан ширээнд суусан юм.
Эх сурвалж: onthisday.com