Английн Премьер Лигийн “Ньюкасл” клуб энэ зуны “наймааны цонх”-оор Германы “Хоффенхайм” клубээс Бразил довтлогч Жоэлинтоныг багийн дээд үнэ 40 сая фунтээр худалдан авлаа. Клуб Жоэлинтонтой 6 жилийн гэрээ байгуулсан бөгөөд 7 сарын өмнө Парагвай довтлогч Мигель Альмироныг 21 сая фунтээр авч мөн багийн дээд үнийг тогтоож байсан билээ.
Харин “Хоффенхайм” клубийн хувьд ийм үнэтэй тоглогч зарсан хоёр дахь тохиолдол нь болж байна. Тэд өмнө Роберто Фирминог “Ливерпуль” клубд 29 сая фунтээр зарж байсан юм.
Жоэлинтон өнгөрсөн улирал Германы Бундеслигт бүх тэмцээнийг оролцуулаад 35 тоглолтод 11 гоол хийсэн ба шинэ баг “Шаазгайнууд”-ын #9 дугаартай өмсгөлийг өмсөх аж. 22 настай тэрээр “Ньюкасл”-ын шинэ дасгалжуулагч Стив Брюсын эхний наймаа юм.
Жоэлинтон “Би энд ирсэндээ баяртай байна. Энэ бол миний хувьд клубээс үзүүлж буй их том хөрөнгө оруулалт. Мөн үүнийг дагаад том хариуцлага надад оногдож байна” хэмээв. Харин багийн дасгалжуулагч Брюс “Түүнд өнөө үеийн довтлогчид хэрэгтэй бүх зүйл бий. Тэр манай багийн #9 дугаарын үнэ цэнийг мэднэ. Тиймээс ч сэтгэлээсээ сайн тоглох болно. Дэмжигчид ч түүнд дуртай болох болно” хэмээн ярьсан байна.
Эх сурвалж: Skysports