Тэмбүү өвчний хандлагаас харвал 10 мянган хүн амд дунджаар:
- 1983- 1992 онд 5.1,
- 1993-2002 онд 4.8,
- 2003-2012 онд 13.3
- 2013-2018 онд 22.2 тохиолдол бүртгэгджээ.
Дээрх тохиолдлоос харвал, 2003 оноос энэ өвчлөл эрс нэмэгдсэнийг харуулж байна. Зөвхөн 2019 оны эхний таван сард гэхэд төрөлхийн тэмбүүгийн 29 тохиолдол бүртгэгджээ.
Засгийн газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”-т бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах зорилтыг тусгасан. Уг хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд ЭМЯ “Тэмбүүг устгая” үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн.
Жилд 180 мянга гаруй эрэгтэй БЗДХ-ын кабинетаар үйлчлүүлдэг байна. Тэгвэл дээрх аян эхэлснээр "Улаантууз" эмнэлгээр долоо хоногтоо 280-300 хүн үйлчлүүлдэг байсан бол 480-540 хүнд хүрч ажиллаж эхэлжээ.