Ердөө 76 ХК санхүүгийн тайлангаа ирүүлжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Чимэг GoGo.mn

2019-07-30 09:40 GMT+8

Монголын хөрөнгийн биржид (МХБ) бүртгэлтэй хувьцаат компаниуд хагас жилийн санхүүгийн тайлангаа жил бүрийн долдугаар сарын 20-ны өдрийн дотор Монголын хөрөнгийн биржид хүргүүлэх үүрэгтэй.

Гэвч энэ хугацаанд  бүртгэлтэй 199 хувьцаат компаниас 76 компани л олон нийтэд нээлттэй, ил тод байх компанийн засаглалын сайн жишгийг хангаж, МХБ-д санхүүгийн тайлангаа ирүүлжээ.

Хуульд заасан хугацаанд үүргээ биелүүлээгүй буюу хагас жилийн санхүүгийн тайлангаа ирүүлээгүй хувьцаат компаниуд ирэх сарын 01-ний өдрийн дотор зөрчлийг арилгаагүй тохиолдолд СЗХ-ны “Үнэт цаас гаргагчийн мэдээллийн ил тод байдлын тухай журам”, МХБ-ийн холбогдох журмууд болон “Бүртгэлийн гэрээ”-нд заасны дагуу хариуцлагын арга хэмжээг ногдуулдаг гэж МХБ-ээс мэдээлэв. 

Санхүүгийн тайлангаа хугацаандаа ирүүлээгүй компаниудын нэрсийн жагсаалтыг Энд дарж харна уу.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 453 санал өгсөн байна.

Дээшээ