Б.Баттулга "Авьяаслаг Австраличууд" шоуны дараагийн шатанд шалгарлаа

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Б.Сондор GoGo.mn

2019-08-05 10:00 GMT+8

Авьяаслаг Австраличууд шоу өнгөрсөн долоон хоногт эхэлсэн билээ. Тус шоунд манай улсын оролцогч Б.Баттулга үзүүлбэрээ амжилттай толилуулж дараагийн шатанд шалгарлаа. 

Тэрээр Лас Вегас хотод үйл ажиллагаа явуулдаг “Механик цирк” компанид циркчинээр ажилладаг бөгөөд энэ удаагийн үзүүлбэртээ галтай гуалин мод нуруун дээрээ эргүүлж, мөн гуалин модноос дүүжилсэн савлуурт шүүгч болон хөтлөгчийг суулган эргүүлж олныг алмайруулжээ. 

Түүний үзүүлбэрийг үзэж сонирхсон тус шоуны шүүгч, дуучин Николь Николь Шерзингер “Би өөрийгөө байж болох бүхий л гайхалтай үзүүлбэрийг үзсэн гэж боддог байлаа. Гэтэл үгүй байж. Энэ бол миний анх удаа харсан хүн дээрх “морин тойруулга” байлаа. Чамд өгөх анхны “Тийм” гэсэн саналыг би эргэлзэх зүйлгүй өгье” хэмээсэн юм.

Б.Баттулга бүх шүүгчийн 100 хувийн саналаар дараагийн шатанд шалгарлаа. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 325 санал өгсөн байна.

Дээшээ