“Харанга” хамтлаг 30 жилийн ойн концертоо хийнэ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Сэтгүүлч Э.Оргил GoGo.mn

2019-08-05 13:42 GMT+8

"Харанга" хамтлаг байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохиож байна. Монголын рок, попын домог болсон Харангынхан ойн тоглолтоо ирэх аравдугаар сарын 19-нд "Буянт-Ухаа" цогцолборт ганцхан удаа хийхээр товложээ.

Тэд ойн баяртаа зориулж шинэ цомог гаргах бөгөөд 16 шинэ дуутай цомгийн 11 дуу нь бэлэн болсон байна. Ингэснээр 30 жилийн түүхтэй хамтлаг зургаа дахь цомгоо өлгийдөн авах юм. 

Э.Бат-Үүл нийслэлийн Засаг дарга байхдаа санаачилга гарган Монголын pок попын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хэмээн “Харанга” хамтлагийг “Алдрын Од” одонгоор шагнаж, 100 сая төгрөгөөр урамшуулж байв. 

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 308 санал өгсөн байна.

Дээшээ