Германы Токио Хотел хамтлагийн гитарчин 29 настай Том Каулитз “America's Got Talent” шоуны шүүгч, топ модел 46 настай Хайди Клум нар өнгөрсөн амралтын өдөр Италийн Капри арал дээр хуримын хоёр дахь ёслолоо хийжээ. Тэд “Christina O in Capri” нэртэй тансаг зэрэглэлийн усан онгоцон дээр нэг нэгэндээ амлалт өгсөн байна.
Хуримын ёслолын үеэр усан онгоцыг цэцгэн бүрхүүлээр чимэглэжээ. Клум урт ханцуйтай, цагаан даашинз өмсөж, алтан бугуйвчаар гангарсан бол Каулитз цагаан костюм өмссөн аж.
“US weekly”-гийн мэдээлснээр хосуудын хуримын үйл ажиллагааг Каулитзийн ихэр зохион байгуулжээ. Клумын өмнөх нөхрийн дөрвөн хүүхэд ч арга хэмжээнд оролцсон гэнэ.
Хосууд анх өнгөрсөн жилийн гуравдугаар сард “Germany's Next Top Model” нэвтрүүлгийн үеэр танилцан болзож эхэлжээ. Тэд найман сар үерхсэний дараа сүй тавьсан юм. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард Хайди Клум инстаграм хуудсандаа "Би тийм гэж хэлсэн" гэх тайлбартайгаар найз залуутайгаа авахуулсан зургаа нийтэлж сүй тавьсан гэдгээ зарлаж байв. Хосууд 17 насны зөрүүтэй ажээ.
Каулитз, Клум нар энэ жилийн хоёрдугаар сард мөн цомхон хуримын ёслол хийсэн гэх шуум тараад байсан билээ.
Эх сурвалж: Business insider