Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д албан ёсны айлчлал хийгээд ирэнгүүт энэ сарын 4-нд Дорнод аймгийн Халх гол сум руу явжээ. Халх голын тулалдааны 80 жилийн ойг ирэх есдүгээр сард ОХУ-тай хамтран тус суманд тэмдэглэх бөгөөд Төрийн тэргүүн Халх голд хэрэгжүүлж буй “Шинэ сум” төслийн бүтээн байгуулалтын ажилтай танилцаж буй аж.
Халх голын байлдааны түүхт ойн баярт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин оролцохоо мэдэгдсэн ба тэрбээр шинэ сум төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 8 сая еврогийн санхүүжилтийг шийдвэрлэж өгсөн билээ.
Ерөнхийлөгчийн Халх гол суманд ажиллаж буй тухай албан ёсны мэдээлэл хараахан гараагүй байгаа бөгөөд Дорнод аймгийн Чойбалсан.мн сайтад энэхүү гэрэл зураг нийтлэгдсэн байна.
Шинэ сум төслийн санхүүжилтийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг үзэх бол ЭНД дарна уу.