Нүүдэлчин Агроферм ХХК: Aтар 60 - Agro Expo 2019-д оролцож, сүүний кластерын загвар фермээ танилцуулна

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Бизнес мэдээ

2019-08-09 12:15 GMT+8

Атрын 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж буй Agro Expo-2019  үзэсгэлэнд оролцож буй “Нүүдэлчин-Агро ферм” ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Ж.Баттөгсөөс арга хэмжээний талаар тодруулсан юм.

“Нүүдэлчин-Агро ферм” компанийн хувьд Агро Экспо үзэсгэлэнд анхны жил оролцож байна. Үзэсгэлэнгийн цар хүрээг хэрхэн харж байна вэ?

Монгол улсад ХАА үзэсгэлэн урд өмнө зохиогдож байсан гэвч энэ удаагийн үзэсгэлэн нэлээд өргөн цар хүрээтэй тухайлбал атрын аян, ялалтын ойтой давхцаж төв талбайд болж байгаагаараа онцлог дээр нь гадаадын нэр хүнд бүхий зочид ОХУ-ын ерөнхийлөгч уг үзэсгэлэнгийн үер зочилж ач холбогдол өгч байгаа нь цар хүрээг улам өргөн болгож байгаа онцлог гэж үзэж байна.

Компанийн зүгээс энэ жилийн үзэсгэлэнд ямар шинэлэг бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж байна вэ?

Бид сүүлийн 8 жилийн хугацаанд ХАА эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх тал дээр судалгаа хийж өнгөрсөн жил нэмүү өртгийн сүлжээ кластерын фермийн бүтээн байгуулалтыг хийж 400 үнээний цогцолбор фермийг Төв аймгийн Баяндэлгэр суманд байгуулсан төсөл одоогоор амжилттай явж байна. Энэ жил Төв аймгийн Аргалант сум Жирмийн нууранд  дахин 400 үнээний цогцолбор фермийг барьж байгуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд бид шилдэг үүлдрийн үнээ, фермийн төсөл фермийн тоног төхөөрөмж танилцуулахаар оролцож байна

“Нүүдэлчин-Агро ферм” компанийн үйл ажиллагааны талаарх сүүлийн үеийн мэдээллийг уншигчдад өгнө үү. Ялангуяа сүүний кластерын стандарт загвар фермийн төслийн талаар мэдээлэл авмаар байна.

ХААН Банк Апу дэйри ХХК НАФ ХХК хамтран 40 толгой үнээтэй фермерүүдэд зориулсан төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Уг төсөл нь сүү бэлтгэн нийлүүлэгч Худалдан авагч үндэсний үйлдвэр, Санхүүжүүлэгч банкны хоорондын гэрээгээр урт хугацаанд дотоодын сүүний нийлүүлэлтийг сайжруулах иргэд аж ахуйн нэгжүүдийг өөрийн эдлэн газар орчин үеийн тохилог сууц техник тоног төхөөрөмж стандартын фермтэй болгох цаашлаад өрхүүд тогтмол найдвартай орлогтой болж хөдөөд сайхан амьдрах боломжийг нэмэгдүүлэх гэсэн санаачлагаар хэрэгжиж байгаа төсөл юм цаашдаа Улаанбаатар хотыг тойрсон 100 км радуст Төв аймгийн сумдуудад хэргжүүлэхээр зорилго тавин ажиллаж байна.

Хөдөө аж ахуйн  салбарын сүүний ферм чиглэлийн томоохон төлөөлөл болсон компанийн хувьд Монголын сүүний фермийн салбарын ойрын жилүүдийн хандлагыг хэрхэн харж байна вэ?

Бид одоогоор шингэн сүүгээр дотоодын үйлдвэрүүдээ хангаж чадахгүй мөн улиралын хэт хамааралтай байна нэгэнт үйлдвэрийг хангах нөөц байхгүй учир жил бүр ХАА яамнаас квот тогтоож гадаадаас өдөр үнэтэй хуурай сүү худалдан авч тодорхой хэмжээний валют гадагшаа урссан хэвээр байна. Цаашдаа төр засгаас  сүүний урамшуулалын хэмжээг нэмэгдүүлж дотоодын фермерүүдээ дэмжиж чадвал бид дотоодыг хэрэгцээгээ хангах бүрэн боломж байгаа гэж хардаг Салбарын хувьд сүүлийн жилүүдэд фермерүүдийн хандлага өөрчлөгдөж нэг үнээнээс саах сүүний хэмжээг нэмэгдүүлэх үнээнийхээ үүлдэр угсааг сайжруулах хөдөлмөр хөнгөвчлөх бүтээмж дээшлүүлэх тал дээр илүү санаачлага гаран дэлхийн хэмжээний техник тоног төхөөрөмжийг ашиглаж эхлэж байгаа нь салбар цаашид хөгжих сайхан боломж нээгдэж байна гэж хардаг.

Танд баярлалаа.

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 329 санал өгсөн байна.

Дээшээ