"Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлэг Төрийн ордон дахь “Иргэний танхим”-д явагдаж байна.
Анх 2005 онд Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Тост багийн иргэд газар нутгаа уул уурхайд талхлуулахаас сэргийлж, Иргэдийн нийтийн хурлаараа Тост, Тосон бумбын нурууг хамгаалах тухай саналыг гаргаж байжээ. Үүнээс хойш 2014 оны дөрөвдүгээр сарны 25-нд Тост, Тосон бумбын нурууг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах аймгийн ИТХ-ын шийдвэр гарсан. Тухайн үед тус газарт уул уурхайн лицензүүд байсан. Тост, тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах хэрэгтэй гэсэн саналаа нутгийн иргэд тавьж, УИХ-ын эмэгтэй гишүүд дэмжсэн байна.
Тухайн үед УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг нар Тост, Тосон бумбын нуруунд очиж, нутгийн иргэдтэй уулзаж, газар дээр нь ажиллаж ирсний дараа Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтад авах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлжээ. Төсөлд 896527.44 га газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан ба төсөл 2016 оны 4-р сард батлагдаж, тус газрыг Улсын тусгай хамгаалалтад авсан байна.
Харин хилийн заагийг тогтоож чадалгүй УИХ-ын 2016 оны сонгууль болсон. Дараагийн Засгийн газар гарсны дараа Тост, Тосон бумбын нуруунд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хилийн заагийг тогтоохдоо төсөл дээрх талбайнаас 150 мянган га газрыг хасаад, тогтоол гарсан. Гадна үлдсэн талбайд “Сауд Гоби коэл транс” ХХК-ийн талбай үлдэж, одоо үйл ажиллагаа явуулж байгаа юм. Энэ тогтоол Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд, Д.Оюунхорол БОАЖ-ын сайд байх үед гарсан.
Энэ компани хууль зөрчин үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл эрх мэдэлтнүүд яагаад энэ компанид зөвшөөрөл өгсөн байна вэ? Энэ компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл нь хууль бус. Анх Айвонхоу Майнз компани Монголын говьд маш олон хайгуулын тусгай зөвшөөрөл аваад, дараа нь тэр зөвшөөрлүүдээ охин компани байгуулаад энэ компанид шилжүүлсэн гэж тус сумын ИТХ-ын гишүүн ярив.

Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Уул уурхай, эрчим хүчний бодлогын мэргэжилтэн Ганхуяг, Өмнөговь аймагт стратегийн гурван орд, хайгуулын 108, ашиглалтын 99 тусгай зөвшөөрөлтэй байсан. 2010 онд нийт нутгийн 40 гаруй хувь ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан бол зөвшөөрлүүдийг цуцлуулсаар 2018 оны байдлаар нийт нутгийн 8.7 хувьд хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.
Аймгийн нийт нутаг дэвсгэрийн 21 хувь нь улсын тусгай хамгаалалттай. 16 хувь нь орон нутгийн тусгай хамгаалалттай. Уул уурхайгаас үүдэлтэй тулгамдсан асуудал нь манай аймаг гадаргын ус багатай. Энэ бол хамгийн том асуудал. Дараа нь газар. Малчид өвөлжөө, хаваржаагаа барих газаргүйдэж байна. Хүнд даацын машинууд олон салаа замууд гаргаснаар тоосжилт хэрээс хэтэрч, нутгийн иргэд мал аж ахуйгаа эрхлэн тайван амьдрахад хэцүү болсон байна.
Ц.ОЮУНГЭРЭЛ: Б.ЧОЙЖИЛСҮРЭН, ТА ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУНААС ХӨРӨНГӨӨ ТАТАЖ АВ
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Бид 2014 онд Тост, Тосон бумбын нуруунд очиход нутгийн иргэд олон гол горхи ширгэсэн. Үлдсэн багахан гол горхи нь ширгэх гээд байна. Үүнийг хамгаалах хэрэгтэй байна. Манай нутгийн бүх ан амьтан уул уурхайн туугдан амьдрах сүүлчийн газар болох нутгийн иргэд хаашаа явах вэ? гэж байсан. Ингээд би асуудлыг УИХ-д оруулж, Тост, Тосон бумбын нурууг Байгалийн нөөц газрын ангилалд оруулж, УИХ-аар батлуулсан. Энэ ангилал нь уул уурхайг зөвшөөрдөггүй. Газар тариалан, аялал жуулчлалыг зөвшөөрдөг.
Ийнхүү төрийн тусгай хамгаалалтад оруулснаар тухайн газарт олгогдсон олон лицензийг цуцалсан. Лиценз цуцалсан тохиолдолд Засгийн газар ААН-үүдэд нөхөн олговор олгох ёстой байдаг. Гэтэл тухайн газарт хайгуулын болон ашигт малтмалын лицензтэй компаниуд нэлээд олон хууль дүрэм зөрчсөн учир нөхөн олговор авах болзлыг хангах ААН байгаагүй. Тэр компаниуд дунд “Сауд Гоби коэл транс” компани багтсан. Гэтэл энэ компани яагаад ганцаараа үлдээд, үйл ажиллагаа явуулаад эхлэв ээ?
Энэ бол улс төр орсон шийдвэр. “Сауд гоби коэл транс” компанийн лицензийг цуцлах бүрэн үндэслэл байгаа. “Сауд гоби коэл транс” гэж компани нэлээд олон хууль, дүрэм зөрчсөн.УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн хөрөнгөө энэ газар нутгаас татаж ав. Чи Монголын төрөөс юу ч олж авах эрх зүйн үндэсгүй байна гэж хэлмээр байна.
Сауд Гоби коэл транс ХХК-ийн Төслийн менежер А.Сүхтулга, Уурхайн өнөөгийн үйл ажиллагааг танилцуулав. Тэрбээр, Сауд Гоби коэл транс ХХК нь дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалттай. 2011 онд манай компани 66 мянган га талбай газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авсан. Түүнээс хойш худалдаж авсан талбайнхаа 50 гаруй хувийг улсад буцаан өгсөн. Энэ төсөл хэрэгжиж эхэлснээр 500 орчим шинэ ажлын байр бий болсон. Олборлолтын хугацааанд 879 тэрбум төгрөгийг улсын болон орон нутгийн төсөвт мөрдөгдөж байгаа хуулийн дагуу татвар, төлбөр хэлбэрээр төлсөн гэв.
Түүнийг ийн танилцуулга хийхэд хэлэлцүүлэгт оролцогчид эсэргүүцэж байсан бөгөөд хэлэлцүүлэг түүний танилцуулгаар өндөрлөв. Хэлэлцүүлэг үдээс хойш 15.00 цагт үргэлжилнэ.