Хятадад хар салхины улмаас 22 хүн амь үрэгдлээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу

2019-08-11 13:00 GMT+8

Лекима хар салхины улмаас Хятадад 22 хүн амь үрэгдэж 10 хүн сураггүй алга болсон гэж орон нутгийн хэвлэлээс мэдээллээ. Хүчтэй шуурганы улмаас хөрсний гулгалт үүссэн бөгөөд нэг сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлж байгаа аж.

Бямба гарагийн өглөөнөөс ширүүссэн хар салхи Вэнлин, Вэньжоу, Жэжян зэрэг хотуудыг дайрсан ба 20 сая гаруй хүн амтай Шанхай хотод хүрэх магадлалтай байна. Шуургатай хамт аадар бороо цутгаж байгалийн болон үерийн далангууд задарч, хот, суурингууд үерт автжээ. 

Хятадад 1000 гаруй агаарын нислэг болон галт тэрэгний хуваарь цуцлагдсан бөгөөд Шанхайн "Диснейлэнд" хаалгаа бариад байна. "Энэхүү гамшиг ихэвчлэн хот, суурингийн бүсийг хамраад байгаа ба нам дор газар болж байгаа юм. Хэрэв уулархаг бүсэд үер болж доош буувал ноцтой аюул учирч мэднэ" хэмээн Нинбо хотын аврах ангийн дарга Фу Сонглян хэлсэн байна.

Шанхай хотод 250 мянга, Жэжян хотод 850 мянга орчим оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байгаа ба энэ бүсийн 2.7 сая айл цахилгаангүй болжээ. 

Энэхүү хар салхи нь Хятадад энэ жил тохиож буй 9 дэх хар салхи юм.

Эх сурвалж: BBC

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүдийн тоог 99 болгон нэмье гэж санал нэгдэв. Харин АН-ын зөвлөл болон Ерөнхийлөгч 108 байх ёстой гэсэн юм. Таны бодлоор УИХ-ын гишүүдийн тоо хэд байх нь зөв бэ?
Нийт 469 санал өгсөн байна.

Дээшээ