ОХУ-ын ерөнхийлөгч Крымд мотоциклийн фестивальд оролцжээ

Энэ мэдээг шинэ хувилбараар унших бол арын товч дээр дарна уу
Э.Онон GoGo.mn

2019-08-12 14:15 GMT+8

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн бямба гарагт Крымийн бүс нутагт мотоциклийн фестивальд оролцжээ. Тус улсын эрх баригчид Крымийг таван жилийн өмнө өөрийн бүрэлдэхүүнд нэгтгэж байсан түүхтэй билээ.

Путин хар савхи өмсөж, хажуудаа жижигхэн тэрэгтэй мотоцикл унасан байна. Уг арга хэмжээг Оросын мотоциклын холбоо зохион байгуулсан бөгөөд фестиваль Севастополь хотын ойролцоо болжээ.

Крымийг ОХУ-н бүрэлдэхүүнд нэгтгэснээс хойш Путин Оросыг тус бүс нутагтай холбоход ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Мөн тэнд дулааны цахилгаан станц барих ажлыг эхлүүлсэн аж. Харин тавдугаар сард Украины ерөнхийлөгчөөр сонгогдсон Владимир Зеленский Крымийг буцааж авахыг шаардана гэдгээ илэрхийлж байсан удаатай.

ОХУ-ын төрийн тэргүүний Крым-дэх айлчлалын үеэр нийслэл хот Москвад засгийн газрыг эсэргүүцсэн жагсаал болж байв. Тодруулбал, хууль тогтоох байгууллагын сонгуулийг шударга зохион байгуулахыг шаардсан 50 мянга орчим хүн жагсаалд оролцсон юм.

Эх сурвалж: NHK

GoGo Facebook Хуудас
 
 
УИХ дахь АН-ын зөвлөл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй гэж үзэж, энэ талаар Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд тусгуулах санал гаргалаа. Таны бодлоор цаашид Ерөнхийлөгчийг иргэд биш парламент сонгох нь зөв үү.
Нийт 327 санал өгсөн байна.

Дээшээ